solongonews
Засгийн газрын монгол веб сайтын системийн редакторын сургалт амжилттай боллоо
2019-05-09 17:06
Засгийн газрын монгол веб сайтын системийн редакторын сургалт амжилттай боллоо.

Улаанцав хотын Засгийн газрын монгол веб сайтын системийн редакторын сургалт 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү сургалт нь ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газрын Албан танхимаас гаргасан “ӨМӨЗО-ы Засгийн газрын монгол веб сайтуудын системийг байгуулах ажлыг дэмжих мэдэгдэл”-ийг хэрэгжүүлж, Улаанцав хотын Засгийн газрын монгол веб сайтын системийн бүтээн байгуулалт болон удирдлагыг сайтар хийж, монгол хэлний веб сайтын редакторын чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.

Сургалтад хятад, монгол хэлний орчуулагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг 50 гаруй хүн хамрагдсан байна. “ӨМӨЗО-ы Засгийн газрын монгол веб сайтуудын системийг байгуулах удирдлагын багийн дэд дарга Баянбаатар, ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газрын Албан танхимын орчуулгын салбарын дарга Хашхуар зэрэг дарга удирдлагууд оролцсон байна. Сургалтын үеэр эрдэмтэн мэргэжилтэн урьж хятад, монгол хэлний орчуулга, албаны бичиг материалыг орчуулах талд оршиж байгаа асуудлын эргэн тойронд сургалт явуулжээ.

Зургийг: Хай Жюнь, Ариунаа

Найруулагч: Saraa
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл