Хөххотын 200 такси сайн дурын үйлчилгээ үзүүлнэ
2018-06-06 16:25
Маргааш буюу 06 дугаар сарын 07-ны өдөр болох Хятадын их дээд сургуульд элсэх шалгалтын үеэр Хөххотын таксины салбарын сайн дурын холбооны үйлчилгээний анги шалгалтад оролцох сурагчдад сайн дурын 10 салбар анги 200 такси гаргаж сайн дурын үйлчилгээ үзүүлнэ.
Шалгалтын цэгт очихоор бүртгүүлсэн сурагчдыг тогтсон хүн, тогтсон машин, тогтсон цэгт хүргэж өгөх болно.
Хөххотын таксины салбарын сайн дурын холбооны үйлчилгээний ангийн тус үйл ажиллагааг Хөххотын замын хөдөлгөөний хамааралтын газраас санаачилсан байна. Тус үйл ажиллагаа нь 16 жил үргэлжлэн зохиогдсон ба 5300 гаруй сайн дурчууд, 3192 такси оролцож, 4200 гаруй шалгуулагч үйлчлүүлсэн байна. Одоогоор тус үйл ажиллагаа нь Хөххотын сайн дурын үйлчилгээний том хэлбэрийн үйл ажиллагаа болоод байна.
Зохиогч: Гоёхон
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
