Хятад улсын адуун соёлын хоёрдугаар наадам болон Өвөр Монголын олон улсын адуун соёлын анхдугаар экспогийн нэг агуулга болох “Бүс ба зам” Өвөр Монголын морин уралдаан 08-р сарын 21-ний үдээс өмнө Хөххотын Хөхталд амжилттай болж өндөрлөлөө.
Өвөр Монголын Морин спортын нийгэмлэг болон Мэн Шинь Ли Дэ тэмцээн уралдаан зохион байгуулах компани хамтран зохион байгуулсан энэхүү уралдаан нь гурван төрөлд явагдсан байна.

Уралдааны дүнд Хятад улсын дотоодын цэвэр цусны морины 1200 метрийн уралдаанд Мэнжюнь олон улсын адууны нийгэмлэгийн уяач Буянгийн морь түрүүлж, их насны морины 2750 метрийн уралдаанд Ма Жюньпингийн морь, шүдлэн морины уралдаанд Жинтяньдихуа компанийн уяач Хэ Шяньфэйгийн морь түрүүлсэн байна.

