solongonews
“Хайр халамжийн дэлгүүр” 5000 ядуу буурай иргэдэд тусламж үзүүлэв
2019-07-01 10:30
Хорчин зүүн гарын дунд хошууны “Хайр халамжийн дэлгүүр” 5000 ядуу буурай иргэдэд ашиг хүртээсэн байна.

    Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Хорчин зүүн гарын дунд хошуу нь “Хайр халамжийн дэлгүүр”-ийн нийгмийн харилцан туслалцах загварыг үүдэж, амьдрал ядуу буурай иргэдэд үзэл бодлын удирдлага, эд юмсын шагнал олгов. "Тэргүүн болохыг хичээх”, “Ядуурлаас ангижруулах” хамтын ойлголтыг бий болгож, эд бодисоор ядуурлаас гаргах болон оюун ухаанаар ядуурлаас гаргахыг харилцан уялдуулж, “Хайр халамжийн дэлгүүр” одоогоор 5000 ядуу буурай ард иргэдэд ашиг хүртээгээд байна.

Тус хошуу нийгэм нийтээс хандивласан мөнгө төгрөг, эд бодисыг цуглуулан, ядуу буурай өрхөөр бүртгүүлсэн амьдрал ядуу буурай өрхүүдэд туслан дэмжжээ. “Хувь шалгаруулах” загвараар ядуу буурай өрхийг дагуулан, “Хөдөлмөрөөр хувь солих, хувиар эд бодис солих” зэргээр дамжин, амьдрал ядуу буурай иргэдийн “хүлээх, найдах, авах” хэвшмэл үзлийг эвдэж, “мөнгө төгрөг өгдөг” байсныг “Хөдөлмөрөөр мөнгө олох” болгон хувируулсан байна.

Одоогоор тус хошуу нь 43 “Хайр халамжийн дэлгүүр” байгуулж, нийгмийн олон нийтээс 10 сая юаний тусламж дэмжлэгийн мөнгө олсон байна.

Зохиогч: Баатар
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл