Сурвалжлагч ӨМӨЗО-ны Хүний нөөц болон нийгмийн баталгааны тэнхимээс ийнхүү мэдээлсэн байна. Өвөр Монгол орон энэ жил ӨМӨЗО-ны гарамгай хувь нэмэр оруулсан мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах ажил өрнүүлж, ӨМӨЗО-ны Засгийн газраас урамшуулан сайшаахын зэрэгцээ “ӨМӨЗО-ны гарамгай хувь нэмэр оруулсан мэргэжилтэн”-ий үнэмлэх олгож, хүн бүрт 20 мянган юаний шагналын мөнгө олгохоор төлөвлөсөн байна.
ӨМӨЗО-ны гарамгай хувь нэмэр оруулсан мэргэжилтнийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд ӨМӨЗО-ны аж ахуйн болон үйл ажиллагааны нэгж, Өвөр Монголд суугаа төвийн байгууллага, мал аж ахуй, газар тариалангийн оронд удаан хугацаагаар мэргэжлийн ажил хийхийн зэрэгцээ гарамгай хувь нэмэр үзүүлсэн мэргэжлийн ажилтан, аж ахуйн нэгжийн менежментийн ажилтан, онцгой мэргэжил чадвартай ажилтан, нийгмийн болон соёл аялал жуулчлалын ажилтан, мал маллах, тариалах орны мэргэжилтэн зэрэг бүх төрлийн чадвартныг хамрах юм байна. “Төрийн зөвлөлийн онцгой нөхөн олговор хүртэж байгаа мэргэжилтэн”, “Арван сая чадвартны төслийн нэрд дэвшигчид” ба ӨМӨЗО-ны “Гарамгай чадвартны шагнал”, мөн “Гарамгай хувь нэмэр оруулсан залуу мэргэжилтэн”, “Үйлдвэрлэлийн нэгдүгээр хэсэгт шаргуу ажиллан гарамгай хувь нэмэр оруулсан техникийн ажилтан” зэрэг нэр хүндтэй шагнал хүртсэн хүмүүс сүүлийн үед ажилдаа ололт амжилт гаргаагүй бол зарчмын хувьд дахин хүсэлт гаргах эрхгүй юм байна.
Мөн ӨМӨЗО-ны гарамгай хувь нэмэр оруулсан мэргэжилтнийг хоёр жилд нэг удаа сонгон шалгаруулж, удаа бүрт 100 хүнээр хязгаарлана. Бүх аймаг хот, ӨМӨЗО-ны бүх ажил төрлийн голлон удирдах байгуулга нэгж нь тус газар орон, тус ажил төрлийнхөө мэргэжлийн чадвартан, өндөр мэргэжил чадвартай чадвартны нийт тоо, мөн холбогдох бодит байдалтайгаа уялдуулан сонгон шалгаруулсан хүмүүсээ дэвшүүлэн танилцуулна. ӨМӨЗО-ны гарамгай хувь нэмэр оруулсан мэргэжилтнийг сонгон шалгаруулах ажилд хувь хүн хүсэлт гаргах, байгууллага нэгжээс танилцуулах, шат шатаар хянан шалгах, мэргэжилтэн сонгон шалгаруулах зэрэг үйл явцтайгаар өрнөнө. Мөн 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хувь хүний гаргасан хүсэлтийг хүлээж авна.
