
Эрээн хотын хяналт шалгалтын өртөө нь зорчигчдыг хяналт шалгалтаар хурдан гаргахын тулд хяналтын бүх гарцыг нээв.
Хятад улсын "Бүс ба зам" болон "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтыг хурдтай хөгжүүлэхийн зэрэгцээ Эрээн хот нь Монгол Улсад хандсан хамгийн том боомт, Тал нутгийн торгоны замын эдийн засгийн бүс дэх чухал ач холбогдолтой олон улсын ложистикийн төвийн хувьд улсын нээн хөгжүүлэх чухал туршилтын бүс, Хятад, Монголын хилийн худалдааны бүсийг бүтээн байгуулах ажлыг гүнзгийрүүлэн дэмжиж, газарзүйн байршлын давуу талыг улам бүр нэмэгдүүлж байна. Эрээн хотоос Монгол Улсын Улаанбаатар, ОХУ-ын Эрхүү хүрэх олон улсын нислэг тогтвортой аялал хийж, Эрээн боомтын төмөр зам, хурдны зам, агаар аяллын гурван шугамаар холбох нээлттэй хэв загварыг бий болгож, гаалийн бүрдүүлэлт хийх нь илүү тохиромжтой болж, гадаад дотоодын жуулчид Эрээн боомтод аялах болсноор зуны улиралд боомтоор орж гарах хүний тоо өдөрт хамгийн оргилд үедээ 10 мянгад хүрсэн байна.
Боомтын "Их хэмжээгээр орж гарах, шуурхай орж гарах" чиг хандлагад зохицуулан, Эрээн хотын хяналт шалгалтын газраас улсын Цагаачлалын албаны нэвтрүүлэх, хянах, үйлчлэх талын шинэ арга хэмжээг хатуу хэрэгжүүлэн, хилээр орж, гарах зорчигчдын шинэ хэрэгцээ шаардлагыг идэвхтэй ханган, хилийн хяналт, үйлчилгээнд шинэчлэлт хийх, ухаалаг хилийн хяналтын байгууллыг хурдасгах автомат үйлчилгээний 16 хяналтын хэсгийг байгуулж, Хятад иргэн хилээр орж гарах гаалийн бүрдүүлэлт 30 минутаас хэтрэхгүй байх, 60 нас хүрсэн ахмадууд дугааргүй бүртгүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хурдан гарцаар гаргах зэрэг хэд хэдэн арга хэмжээг эхлүүлээд байна. Энэ нь аюулгүй, тохь тухтай, үр дүнтэй гаалийн бүрдүүлэлтийн орчинг бий болгож, хилийн шалган нэвтрүүлэх ажлыг сайжруулжээ.
