solongonews
“Монгол цахилгаан” дэлхийн зах зээлд гарлаа
2017-09-14 22:28
Өвөр Монголын эрчим хүчний өөрчлөлтийн тухай тэмдэглэл

Өвөр Монголын эрчим хүчний бүтээн байгуулалтын группийн хөгжлийн түүхэнд 2017 оны 07-р сарын 18-ны өдөр нэгэн өнгө нэмсэн өдөр боллоо. Энэ өдөр Өвөр Монголын Эрчим хүчний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ХХК нь Хонконгд Н хувьцааны салбараас дэлхийн зах зээлд гарсан юм. Энэ нь ӨМӨЗО-ны харьяа Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дундаас хамгийн түрүүнд олон улсын зах зээлд гарсан компани бөгөөд аж ахуйн нэгжийн өөрчлөлт хөгжлийн шинэ хуудсыг бичиж, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд бэлэг барьж, өнгө нэмлээ.

Энэхүү компани байгуулагдсанаар өнөөдрийн амжилт хүртэл гурван жилийн хугацаа зарцуулсан бөгөөд энэ гурван жилд компаний ажилтнууд хүнд бүхнийг ялан туулж, хичээн ажиллаж, шинийг бүтээх санаачлагатай ажилласнаар өдгөө ийнхүү амжилтад хүрчээ.

“Монгол цахилгааны төмөр цэрэг” санаачилга

ХХ зууны 50-иад онд Хятадын Ардын чөлөөлөх армийн 20-р цэргийн армийн үйлчилгээний анги байгуулагдахаас эхлэн үе үеийн цахилгаан эрчим хүчний бүтээн байгуулалтын ажилтнуудыг бэлтгэсэн бөгөөд улсын бүтээн байгуулалт болон ӨЗО-ны эрчим хүчний бүтээн байгуулалтад өөрийн хүчин зүтгэлээ нэмсэн байна.

Хятад улс байгуулагдсанаас хойш эрчим хүчний ажилтнууд эх улсын өнцөг бүрээс Өвөр Монголын тал нутагт хүрэлцэн ирж, Хятадын эрчим хүчний бүтээн байгуулалтын анхдагчид болсон юм. Тэд умардын тал нутгийн сүндэрлэн боссон үүх түүхийг баталсан бөгөөд Өвөр Монголын эрчим хүчний салбарын үүсэл хөгжилд үндэс суурь тавьжээ.

Шинэ цаг эринд нэгэн шинэ үеийн эрчим хүчний ажилтнууд төрийн бодлогын дагуу “Нэг бүс нэг зам” санаачилгын боломжийг ашиглан алс хэтийн зорилттой ажиллаж, эрчим хүчний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарыг улам өргөжүүлж, аж үйлдвэрийн сүлжээг байгуулан хөгжлийн шинэ аянаа эхлүүлсэн байна.

Хүчин зүтгэл асар их амжилтыг бүтээдэг

2014 оны 8-р сард болсон үйл явдлыг эргэцүүлэн бодоход тухайн сард Өвөр Монголын цахилгаан хүчний судалгаа, дизайны хүрээлэн, Өвөр Монголын цахилгаан хүргэлтийн компани, Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний нэгдүгээр компани, Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний гуравдугаар компани болон нүүрсний талбайн бэлтгэл ажлын алба цахилгаан эрчим хүчний компаниас тусгаарлан гарч Өвөр Монголын эрчим хүчний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ХХК-ийг байгуулав. Тус компани ӨМӨЗО-ны харьяа Төрийн өмчит компани болно.

2014 онд нийт орлого нь 3,846 тэрбум юаньд, 2015 онд 6,533 тэрбум юаньд, 2016 онд 10 тэрбум юаньд тус тус хүрчээ. Гурван жилийн хугацаанд цэвэр орлого нь 1,4 тэрбум юаньд хүрсэн ба 2016 оны эцэс хүртэл нийт орлого нь 13,5 тэрбум юань болж 2013 оныхоос 7,03 тэрбум юаниар нэмэгдсэн байна.

Түүнчлэн гурван жилийн хугацаанд “Гадагш гарах” стратегийн төсөл хэрэгжүүлснээр хөгжлийн амжилтад хүрчээ. Бүх талаар бүрэн хувьчлах арга хэлбэрийг хэрэгжүүлж, орны дотоодын зах зээлийг баталгаажуулан орны гаднах зах зээлийг өргөжүүлж, гадаадын зах зээл руу хөгжин өөрийн онцлогтой төслүүдийг бүтээн байгуулав. Аюулгүй шилдэг төслийн чанартаа түшиглэн, өндөр хүчдэлийн цахилгааны төслийн бүтээн байгуулалтын зах зээл рүү орж амжилтад хүрэв. Улсын хэмжээний “Гадагш гарах” стратегийн бодлого болон “Нэг бүс нэг зам” санаачилга, “Хятад-Пакистаны эдийн засгийн коридор”, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор” зэрэг чухал төслийн хүрээнд мэргэжил, удирдлага, хөрөнгө мөнгө зэрэг аж үйлдвэрийн сүлжээний давуу талаа ашиглан Тажикстан, Пакистан зэрэг “Нэг бүс нэг зам” дагуух улс орны эрчим хүчний төслийн тендрийн урилга авсан байна.

Өвөр Монголын эрчим хүчний компани 2016 онд цахилгаан эрчим хүчний төслийн барилгын ажлыг хувьчилж авах эрхийг авсан бөгөөд орон сууцны барилга зэрэг улсын нэгдүгээр зэрэглэлийн 14 төслийг судлах, дизайныг бүтээх А эрхийг авсан юм. Онц өндөр хүчдэл, том багтаамжтай цахилгаан хүргэх болон ухаалаг цахилгаан сүлжээ, салхин эрчим хүч зэрэг олон салбарын мэргэжлийг эзэмшсэн байна.

Одоогоор судалгааны салбарын мэргэжилтний багт 200 гаруй мэргэжилтэн байгаа бөгөөд 221 мэргэжлийн бүтээл, 294 улсын патентийн эрх, улсын эрчим хүчний төслийн 37 төрлийн мэргэжил буй бөгөөд 110 гаруй шагнал хүртэж, дотоод, гадаадад тэргүүлэх хэмжээнд хүрсэн.

Тус компани нь дулааны цахилгаан, шинэ эрчим хүч, цахилгаан дамжуулах зэрэг 1086 төслийн ажлыг гүйцэтгээд байна. Улмаар Олон улсын хэжээний мэргэжлийн түвшний есөн төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцож бие даан биелүүлсэн байна.

Өвөр Монголын эрчим хүчний компани гурван жилийн хугацаанд нүүрс, чулуун тос, химийн үйлдвэрлэл, өнгөт төмөрлөг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр гол болгосон ерөнхийлсөн зах зээлийн бүтцийг буй болгож, бүрэн бүтэн сүлжээг бүрдүүлэв.

Өвөр Монголын эрчим хүчний компани гурван жилийн хичээл зүтгэлээр хөгжлийн сууриа баталсан бөгөөд аж үйлдвэрийн бүтэц нь улам сайжирч, компаний алс хэтийн хөгжлийн зорилтод үндэс суурь тавьсан байна.

Олон талаар хөгжсөн аж үйлдвэрийг байгуулна

Өвөр Монголын эрчим хүчний компани нь эдийн засгийн шинэ хэв байдалд нэгдэн хөгжиж, Төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлт шинэчлэлтийн дагуу эрчим хүчний бүтээн байгуулалтын шинэ үүргийг даан авч, цахилгаан эрчим хүчний зах зээлийн хангалтын өөрчлөлт болон шинэ энергийн хөгжлийн чиг хандлагад зохицуулсан төсөл боловсруулж ажиллаж байгаа бөгөөд Өвөр Монголын хэмжээнд хамгийн том эрчим хүчний групп байгуулахаар зорьж байна.

“Монгол цахилгааны төмөр цэрэг” гэгдсэн тус компаний ажилтнууд улсын гурван хавцлын төсөл, Өвөр Монголын эрчим хүчний суурь бүтээн байгуулалт, Өвөр Монголын зүүн, баруун бүс нутгийн цахилгаан сүлжээний холболт, салхин хүчний цахилгааны бүтээн байгуулалтаас хөдөө орон нутгийн цахилгаан сүлжээнд хүртэл тэдний хөлс хөдөлмөр шингэсэн байдаг.

Өвөр Монголын эрчим хүчний компани нь эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаас бусад Өвөр Монголын газарзүйн байршлын давуу талаа ашиглан эд хөрөнгийн худалдааны салбарт хөгжиж амжилтад хүрсэн байна. Аж үйлдвэрийн сүлжээний давуу талаа ашиглан цахилгаан эрчим хүчний төслийн барилгын ажлыг дааж авсан бөгөөд 2016 оны байдлаар хайгуул шинжилгээ, дизайн бүтээх, лавлах зэрэг үйлчилгээний 182 төрлийн тендрийн ном гаргаж, тендрийн урилга авсан нь 69.8 хувьд хүрсэн байна.

Энэхүү компани гурван жилийн хугацаанд удирдлагаа эрчимжүүлж ажилласнаар бүх ажил нь урагштай ахисан аж. Улмаар аюулгүй байдлыг тэргүүн чухал үүрэг болгож, хяналт шалгалтыг цаг алдалгүй хийж, ажлын үр дүнгээ сайжруулав.

Охин компаниуд нь ч аюулгүй үйлдвэрлэлийг анхааралдаа авч, ажлын үр ашгийг дээшлүүлснээр олон арван тэргүүний шагнал хүрстэн байна. Жишээ нь, тус компаний байгуулсан Халиун 50 MWP хүчин чадалтай нарны эрчим хүчний цахилгаан станц нь 2016 онд Өвөр Монголын “Тал нутгийн цом” нэрэмжит шагналын чанартай төслийн шагнал хүртсэн байдаг. Мөн тус компани 15 сарын хугацаанд Шинэхэн цахилгаан станцын 1-р цахилгаан гаргах хэсгийн барилгын ажлыг дуусгасан бөгөөд Өвөр Монголын тус салбарын хамгийн богино хугацаанд дууссан тэмдэглэлийг шинэчлэв. Цахилгаан эрчим хүчний төлөвлөлтийн хүрээлэнгийн “Чянь Лишань-Баянмод хүрэх чиглэлийн 220 KW хүчдэлтэй хос утасны төсөл” зэрэг найман төсөл Өвөр Монголын шилдэг төслийн 1, 2, 3-р шагнал хүртсэн байна. Шилийнголоос Шандүн муж хүрэх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам зэрэг долоон төсөл цахилгаан эрчим хүчний салбарын 1, 2, 3-р шагналыг тус тус хүртсэн юм.

Алс хэтийн зорилттой ажиллана

“Онц эрх, зах зээлд гарсан компани, 100 тэрбум юаний орлого” зэрэг нь тус компаний хэтийн зорилт болно. Энэхүү зорилтод хүрэхийн тулд өөрийн давуу талаа бадруулан цар хүрээгээ өргөжүүлж, ӨЗО-ны олон арван хөгжлийн бодлого, төслийн дагуу ажиллаж, хөгжлийн боломжийг эрэлхийлж байна.

“Нэг бие хоёр жигүүр” бодлого нь тус компаний хөгжлийн бодлого юм. Бүх ажил төрлийг урагштай болгохын тулд тус компани өөрийгөө хүчирхэгжүүлэх замаар хөгжиж, Өвөр Монголын хэмжээнд эрчим хүчний салбарт тэргүүлэх аж ахуйн нэгж байгуулахаар зорин ажиллаж байна.

Уламжлалт аж ахуйн нэгжийн шинэ хөгжлийн боломжийг эрэлхийлж, уламжлалт цахилгаан эрчим хүчний аж ахуйн нэгжийн өөрчлөлт шинэчлэлтийг түлхүү ахиулан мэргэжлийн болон үйлчилгээний түвшин, төслийн амжилтаа дээшлүүлж, мэргэжил, бүтээгдэхүүний “Гадагш гарах” алхмыг түргэсгэсэн байна. Улс болон Өвөр Монголын дулааны цахилгаан станцын бохирдлыг гадагшлуулах буюу экологийн цэвэр энергийн бодлогын дагуу төсөл боловсруулан ажиллаж байна. Өнөөгийн байдлаар тус бодлогын бохирдол бага гадагшлуулах стандартыг биелүүлсэн байна.

Өвөр Монгол орон ногоон энергийг буй болгох тал дээр ногоон хөгжлийг баримталж, улсын зэрэглэлийн нөөц баялгийн суурин байгуулах стратегийн дагуу шинэ эрчим хүчний бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, мэргэжил, удирдлага тэнцсэн шинэ эрчим хүчний аж ахуйн нэгжийг байгуулах алхмаа түргэсгэв. Мөн нүүрсийг цэвэрлэх дулаалга хангах, биологиор цахилгаан гаргах, цахилгаан эрчим хүчний ухаалаг сүлжээг байгуулах зэрэг тал дээр өөрийн гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Логистикийн худалдааны салбарт бизнес, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө мөнгө, мэдээ мэдээлэл зэргийг нэгтгэсэн арга хэлбэрийг ашиглаж, хамтын ажллагааны цар хүрээгээ өргөжүүлж байна. Худалдааны цар хүрээгээ өргөжүүлэн тэлж бараа бүтээгдэхүүний бүтцээ шилдэг болгосноор бараа бүтээгдэхүүний гүйлгээний хурдыг нэмэгдүүлж, ашиг орлого нь ч нэмэгдэв.

Цахим худалдааны салбарт шинэ арга хэлбэрийг ашиглан худалдааг нэгтгэсэн индрийн суурин дээр цахим худалдааг хөгжүүлж эхэлсэн байна. Энэ нь эрчим хүчний аж ахуйн нэгжид “Нэг дороос үйлчлэх” үйлчилгээ үзүүлсэн юм. Дараагийн хөгжлийн явцад үйлчилгээний арга хэлбэрээ өөрчилж, цахим худалдаа болон дэлгүүрийн худалдаа, бараа бүтээгдэхүүний хүргэлт зэргийг нэгэн зэрэг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хөрөнгө мөнгөний гүйлгээний салбарт хөрөнгө мөнгөний үйлчилгээний хэсэг ажиллуулж, аж ахуйн нэгжийн нэр төрийг өсгөн зах зээлийн итгэлцлийг нэмэгдүүлнэ. Улмаар удирдлага болон ашиг орлогын түвшнээ дээшлүүлж, зах зээлийн өөрчлөлт, олон улсын хэмжээний стратегийн бодолгод хувь нэмэр оруулна.

Гурван жилийн хөгжлийн туршид Өвөр Монголын эрчим хүчний компани нь өөртөө итгэлтэй ажилласан бөгөөд үүрэг хариуцлагаа тодорхойлон ӨМӨЗО-ныг эх улсын умард хилийн үзэсгэлэнт орон болгон бүтээн байгуулахад хүчин зүтгэл гаргаж байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл