solongonews
Бахдам үзэмжит нутгийн хишигт баяжлын зам дурайна
2017-08-16 15:55
Шулуун Хөх хошуунд дэлхийд алдартай дэлхийн соёлын өвд хамрагдсан Юаний дээд нийслэлийн буурь байгаа бөгөөд Гогостойн голын жуулчлалын үзэмжийн газар, Хийван голын жуулчалын үзэмжийн газар ээрэг маш олон байгалийн үзэмжит орон бий.

        Энэ нутгийн малчин ард нь баялаг соёл хийгээд үзэмжит газрын давуу талыг ашиглан “Малчин айлын жуулчлал”-ын газар эзэмшин ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа юм. Шулуун Хөх хошуунд дэлхийд алдартай дэлхийн соёлын өвд хамрагдсан Юаний дээд нийслэлийн буурь байгаа бөгөөд Гогостойн голын жуулчлалын үзэмжит газар, Хийван голын жуулчалын үзэмжийн газар ээрэг маш олон байгалийн үзэмжийн орон байдаг. Энэ нутгийн малчин ард баялаг соёл хийгээд үзэмжийн газрын давуу талыг ашиглан “Малчин айлын жуулчлал”-ын газар эзэмшин ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа юм.

Долоодугаар сарын эхээр Шулуун Хөх хошууны Гогостойн үзэмжит газар дахь “Дуут нуур малчин айл” жуулчлалын газарт очиход номин ногоон талын дунд танан цагаан монгол гэрүүд уул түшиж ус мяралзан жигдэрч, элэг бүтэн эх байгалийн өнгө үзэмж нүднээ тодорно. Энэ бол Шулуун Хөх хошууны тал нутаг, уул толгод, нуур бүрд, элсэн манх, ой шугуй зэрэг байгалийн үзэмж бүрдсэн жуулчлаын үзэмжит орны нэг болсон Гогостойн голын жуулчлалын үзэмжийн оронд байгаа “Дуут нуур малчин айл” жуулчлалын газар юм. Шулуун Хөх хошуунд Нэрт сумын Дуутнуур гацааны  малчин Мөнхбаатар Уяхан хоёул нутаг бэлчээр элсэрхэгжиж ургамлын бүрхэц сийрэгжин байгаа байдалд нутаг бэлчээрийн амь ахуйг сэргээхийг зорьж, хоёулаа хоолны газар, жуулчалын газраар хөлсний ажил хийж орлого олон арилжаа худалдаа хийх арга туршлага хуримтуулж явжээ. Тэрбээр 2011 онд хөрөнгө мөнгө цуулуулан  “Дуут нуур малчин айл” нэртэй жуулчлалын газрыг үүсгэн байгуулсан байна.

Мөнхбаатар уяхан хоёулын эрхэлсэн жуулчлалын газар нь өргөжихийг дагаад нэн олон ажилтан ажиллуулах болсноор ойр хавийн малчдыг ажлаар хангасны зэрэгцээ тэдний ашиг орлогыг нэмэгдүүлсэн байна. Мөн жуулчалын газар эрхэлсэн долоон жилийн туршид итгэлийг эрхэмлэн чанарыг баталсан бөгөөд цул байгалийн хонь, үхрийн мах оруулж, үндэстний онцлогт хүнсний бүтээгдэхүүнээрээ гийчин зочноо зочилдог байна. Түүнчлэн хоногийн зочдод түүдэг гал ноцоож, ая хөгжим гаргах таатай сайхан зочлох нөхцөл боломжийг хангадаг болохоор Бээжин, Тянжинь Шаньдүн, Шанси зэрэг муж, орны холын зочдыг ч угтан зочлох болсон билээ.

Мөнхбаатар Уяхан хоёул үзэмжийн орноороо хол ойрын анхаарлыг татаж, идэж уухаас эхлээд хонож амрах хүртэл жуулчалын хэрэгцээ шаардлагад нийцсэн таатай өвөрмөц онцлогт “Малчин айлын жуулчлал”-ын газрын жилийн орлого нь 500 мянган юаниас давж, дөрвөн одтой дээд зэрэглэлийн жуулчлалын газар болсон байна.  Уяхан:

- Жуулчлагчид манай жуулчлалын газарын үзэмжийг ихэд бахархдаг. Бид олон газрын жуулчлалын компанитай хамтран ажиллах гэрээ тогтон ажиллаж буйгаас гадна жуулчалын бүлгэмийг ч хүлээн авч зочилдог болжээ. Ийнхүү орлого нь ч нэмэгдэж байгаа бөгөөд цаашид үйлчилгээг улмаар сайжруулан, жуулчлалын газраа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна гэж баяртайхан ярьж байлаа.

Зохиогч: Нарангоо
Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : Шилийголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл