
“Засгийн газрын ажлын тайлан”-д хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлнэ гэж дурдсан бөгөөд ажлын талд маш нарийн төлөвлөлт хийснийг сонсоод сэтгэл өндөр байна. Малчин тариачдын ашиг тусын тулд гаргасан бичиг материалууд нь ард олны сэтгэлд хүрэх болно хэмээн Сөнид зүүн хошууны Далай сумын Эрдэнэ-Овоо багаас ирсэн малчин төлөөлөгч Өнөрцэцэг сэтгэл догдлон ярив.
“Засгийн газрын ажлын тайлан”-д мал аж ахуй, хөдөө аж ахуй, мал аж ахуй тариалангийн орныг урьдчилан хөгжүүлэх бөгөөд мал аж ахуй тариалангийн орны шинэчлэлийг эрчимтэй хийнэ гэж дурдсан нь Өнөрцэцэг жишээтэй төлөөлөгчдийн бодож байгаатай нийцэж байгаа аж.
“Бү Шяолинь тэргүүлэгчийн хийсэн Засгийн газрын ажлын тайлан үнэхээр тал бүрийг хамарсан сайн тайлан болж чадсан. Ялангуяа олон нийтийн бодож сэтгэж байгаа асуудлыг үнэн бодитой харуулсан төдийгүй шийдэх төсөл төсвийг дурдсан нь малчин тариачны сэтгэлийн дууг тусгасан байна. Үүнд: Тариалан мал аж ахуйн хангалтын талд бүтцийн чанартай шинэчлэлийг гүнзгийрүүлж, мал аж ахуй тариалангийн орны үндсэн эзэмшлийн дүрмийг төгөлдөржүүлж, мал аж ахуй тариалангийн орны газар шорооны дүрэм, хамтын өмчлөлийн эрхийн дүрмийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, гэр бүлийн тариалан мал аж ахуйн талбай, малчин тариачны тусгай хоршоо зэрэг шинэ хэлбэрийн эзэмшлийн гол цогцыг хөгжүүлж, малчин тариачны мэргэжилтний эгнээг байгуулж, малчин тариачдад ашиг хүртээх зэрэг дурдлага нь мал аж ахуйн тариалангийн орны олон нийтийн үйлдвэрлэл амьдралд тулгарч байгаа асуудлуудыг алдалгүй бодож олсон төдийгүй гүйцэтгэж биелүүлэх зорилт үүргийг тодорхой төлөвлөсөн” хэмээн Өнөрцэцэг Засгийн газрын ажлын тайлангийн тухай нарийн задлалт хийлээ.
Малчин төлөөлөгчийн хувьд тэрээр өөрийн хувьд ч мал аж ахуйн оронд тулгарч буй асуудлаар санал сануулга дэвшүүлсэн байна.
Өнөрцэцэг: - Таван хошуу малыг хонины нэгжээр нугалан бодох бэлчээрийн даацын дүрэм нь хэдийгээр зохих хэмжээнд нутаг бэлчээрийг сэргээж, экологийн орчныг хамгаалахад ашигтай боловч адуу тэмээ зэрэг бод малыг нугалан бодох хэмжээ (1 адуу = 6 хонь, 1 тэмээ = 7 хонь) нь арай өндөр байгаагаар адуун соёл ба нутгийн хос бөхт тэмээний өсөлт хөгжилд нөлөөлж, шилдэг үүлдэр гаргах төдийгүй тэмээ, монгол адуун соёлыг судлан хөгжүүлэх талд саад болж байна. Иймээс малын даацад зохистой төлөвлөлт хийж, тэмээ болон адууг нугалан бодох стандартад зохих хэмжээнд төлөвлөлт хийвэл зохино. Үүнээс гадна мал аж ахуйн орны цахилгааны хэрэглээний асуудал, хөгжил буурай бүс нутагт ус унд дутагдаж байгаа зэрэг бодит асуудлыг ч чухалчлан үзэж шийдвэл зохино гэв.
