“Sing!China” Өвөр Монголд тун удахгүй болно
2018-04-27 20:21
Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 27-ны өдрийн үдээс хойш 2018 оны “Sing!China” тэмцээний Өвөр Монгол дахь тэмцээний нээлтийн ёслолын хэвлэлийн бага хурал Хөххотод боллоо.
Энэхүү тэмцээний бүртгэлийн ажил энэ жилийн эхнээс эхэлсэн бол Хятадын хэмжээний бүх муж хотуудыг хамарснаараа онцлог байлаа. Өвөр Монгол дахь тэмцээн нь Өвөр Монголын 9 хот, 22 харьяа хот, 11 шянийн зэрэглэлийн хотын 25 сая хүн амыг хамарсан байна. Анхны тэмцээн хагас шигшээ тэмцээнээр дамжин 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөр Монголын шигшээ тэмцээнийг Ү Хай хотод зохион байгуулахаар болсон байна. Тэмцээнээр шалгарсан топ 5 дуучин Өвөр Монголыг төлөөлөн Хятадын бусад муж хотын дуучидтай өрсөлдөх эрхийг авах болно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх
