“Баaрин” нэрэмжит найман муж орны гурав дахь удаагийн монгол хэлний нэвтрүүлэгч хөтлөгчийн радио телевизийн шагналт уралдааны шагнал гардуулах ёслол 08-р сарын 26-ны үдэш Өвөр Монголын Улаанхад хотын Баарин баруун хошууны Хөл бөмбөгийн ордонд боллоо. Тус уралдааны хагас шигшээ тэмцээн болон шигшээ тэмцээнийг 08-р сарын 22-ноос 25-ны өдрийг хүртэл Баарин баруун хошуунд амжилттай явуулжээ.



Шагнал гардуулах ёслолын үеэр Баарин баруун хошууны Улаанмөчирийн уран бүтээлчид, дуучин Мөнгөн, Хөх Хээр хамтлаг, алдарт дуучин Мөнгөнцэцэг, Монгол Улсын дуучин Төрмандах нар ая дуугаа өргөж үзэгчид түмнээ баясгасан байна.


Тус уралдааныг Хятад улсын найман муж орны монгол хэл бичгийн ажлын хамтын ажиллагааны хэсгийн алба, ӨМӨЗО-ы үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Өвөр Монголын радио телевиз хороо, ХКН-ын Улаанхад хотын хорооны ухуулах хэлтсээс санаачлан зохион байгуулж, ХКН-ын Баарин баруун хошууны хороо, Ардын засгийн газар, Өвөр Монголын Радио телевиз хорооны монгол радио, Монгол Одон Телевиз хамтран зохион байгуулав.
