solongonews
ӨМӨЗО 70 жилийн ойтойгоо золголоо
2017-05-02 11:42
ӨМӨЗО-нд 1947 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Хянган аймгийн Улаанхот байгуулагдсан. Өдгөө тус хотын иргэд Өөртөө Зассаны 70 жилийн ойгоо дуу хууртайгаар тэмдэглэж байна.

         Төв талбайд морин хуурын эгшиг, уянгат дуу хангинан, андай бүжгээ бүжиглэцгээнэ. 74 настай Бай Чүньмэй өндөр настан:

- Өнөөдөр манай ӨМӨЗО-ны 70 жилийн ойн өдөр. Хүмүүс зөвхөн Хөдөлмөрчдийн баяраа тэмдэглэж байхад бид давхар баяр тэмдэглэж байна гэж ярьлаа.

Улаанхотын төвд байрладаг хоёр давхар хөх тоосгон байшинд 70 жилийн тэртээ ӨМӨЗО байгуулагдаж байсан юм. Энэ жил 91 настай Улаанхотын иргэн Ли Күнь:

- Одоогийн амьдрал эрс өөр болсон. Өмсөж зүүх, идэж уухад санаа зовохгүй, суух орон байр, унах унаатай болсон, хот маань их өөрчлөгдсөн гэж хэлсэн юм.

Хянган аймгийн хөгжил ӨМӨЗО-ны хөгжлийн нэгэн тод жишээ юм. 70 жилийн турш Өвөр Монголын 25 сая ард иргэд харилцан түшилцэн, нэг гэрийн хүмүүс шиг нэг нэгнээ харж харгалзан, хамтдаа урагшилж, үндэстэн хоорондоо эв найртай, нийгмийн байдал тогтвортой, хил хязгаар амар амгалан болж, хятадын хойд нутгийн үзэмжит бүс болон хөгжсөн. Хуучин цагт мал аж ахуйн чухал бүс байсан бол одоо цэвэр эрчим хүчний бааз, орчин үеийн нүүрсний химийн үйлдвэрлэлийн бааз болтлоо хөгжөөд байна.

Эх сурвалжаас үзвэл, сүүлийн үед ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баярыг тэмдэглэж Хөх хот, Ордос зэрэг хотуудад төрөл бүрийн арга хэмжээ зохиож байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл