solongonews
Жилийн 200 мянган юанийн орлоготой малчин бүсгүй
2018-06-06 16:24
олон нийтэд таашаагдаж, нутаг усныхаа давуу талыг түшиж “Сайрам” аялал жуулчлалын бааз ажиллуулж яваа хүн бол Баарин баруун хошууны Даван суурингийн Улаан туг багийн малчин бүсгүй Уранзандан юм байна.

Уранзандан тавь гарч яваа мал тариа гээд тар тамираа барж, өөрийн амьдралаа хоёр гараараа босгож, баян чинээлэг болох харгуйгаар замнаж яваа хүн аж. Уранзандан 1980 онд Даван нэгдүгээр дунд сургуулийг төгсөж, их сургуулийн алтан босгыг алхаж чадаагүй ар гэртээ буцан аав ээждээ туслав.

1983 онд Уранзандан нутгийн залуу Жаргалтай айл болов. Хоёр залуу айл гэр болох үеийн цөөн хэдэн малаа өсгөн үржүүлэхийн төлөө өвс бэлчээр сайтай Сайрам нутагтаа нүүн очиж, шинжлэх ухаанчаар мал маллаж, үүлдэр угсааг нь сайжруулан өсгөн үржүүлснээр 2000 он гэхэд нэг зуу орчим үхэртэй, 400 гаруй бог малтай болж, нутаг усандаа баян өрхөд тооцогдох болжээ.

2009 онд Сайрам нутаг дахь айл хотыг Даван суурингийн Дэрс багт нүүлгэн шилжүүлснээр Уранзандан нутаг бэлчээрээ алдаж, цагаан идээ боловсруулж борлуулж эхэлсэн байна. “Сайн явдалд саад олон” гэдгээр 2010 онд Уранзандангийн эр нөхөр Жаргал нь машины ослоос болж нас баржээ. Уранзандан ч сэтгэлээр унаж, бизнес хийх урам зориг ч үгүй болсон учир түүний цагаан идээ боловсруулах газар нь ч уруудсан байна. Гэсэн хэдийн ч тэрээр сэтгэлээ чангалан хүүхдүүдийн хамт 2015 онд дахин Сайрам нутагтаа буцаж аялал жуулчлалын бааз ажиллуулсан байна.

Монгол нутагт аялал жуулчлалын бааз ажиллуулахад заавал монгол идээ, ундаа байх хэрэгтэй гэж Уранзандан Өвөр Монголын Үзэмчин нутагт хүрч айраг хийх аргыг сурсан бөгөөд айрагны хөрөнгийг залж авч ирэв. Өнөөдрийг болтол Уранзандангийн аялал жуулчлалын баазад жуулчнаар очих хүн өдрөөс өдөрт олширч, хавар, зун, намар гурван улирлын орлого нь 200 мянган юаньд хүрдэг болсон байна.

Зохиогч: ЭРДЭНЭТОГТОХ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл