solongonews
Ордос хотын Хангин хошууны 2019 оны наадмын хурал
2019-08-23 14:30
Ордос хотын Хангин хошууны 2019 оны наадмын хурал болоо.

           БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх Ордос хотын Хангин хошууны 2019 оны наадмын хурал, удирдах ажилтнуудын спортын уралдаан 09-р сарын 20-ны өдөр тус хошууны үндэстний спортын талбайд өргөнөөр эхлэв.

 Тус удаагийн спортын уралдаанд Орос, Монгол зэрэг дэлхийн ба Бээжин, Тяньжиний зэрэг холын гийчин зочид жуулчид, Тэмээт, Яргай, Үхай зэрэг ойр хавийн газар орон, Ордос хотын бүх хошуу, Хангин хошууны удирдах малчид, тариачдыг багтаасан ойролцоогоор 50 мянган хүмүүс оролцов.

Үдээс өмнөх 09:00 цагт эх улс, нутаг орныхоо хөгжил өөрчлөлтийг яруу шүлэглэсэн ерөөл магтаал, яруу сайхан Гүр дууны аялгуу хангинан цуурайтаж, “Яруу гайхамшигт 70 жил · Эрэмгийлэн тэмцэхүй шинэ цаг үе”-ээр гол сэдэв болгосон тус наадам хөөр наргианиар бялхаж, улсын далбаа, өнгөт туг, хадаг, бөхийн баг, мөн бүх байгууллага нэгжийн 44 эгнээ талбайд талбайд жагсан алхаж, наадам нь албан ёсоор эхэлсэн байна.

Нээлтийн ёслолд алдарт морин хуурч Дармаа багш тэргүүтэй морин хуурын найрал хөгжим, Улаанмөчирийн тоглолт, хүүхдийн бүжиг зэрэг уран сайхны тоглолт нь наадмыг улам чимэв. Онцгойлон “Ордосын тал нутгийн монгол морины баг”-аас тоглосон морин спортын тоглолт нь байн дахин тухайн талбайн үзэгчдийн халуун алга ташилт, уухайлалыг хүлээж байна. Тус удаагийн наадам нь 3 өдрийн хугацаатай үргэлжилж, морин уралдаан, бөх, сур харваа зэрэг монгол үндэстний уламжлалт спортын уралдаан, дээс татах, холын харайлт, өдөн бөмбөг зэрэг 17 том төрөл, 32 зүйлийн уралдааныг тохируулж, бүх хошууны малчид тариачид болон албан байгууллагын 3000 гаруй хүмүүс оролцжээ. Үүний зэрэгцээ экологийн цэвэр малын ашиг шим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үндэстний гар урлалын бүтээгдэхүүн, үндэстний хувцас өмсгөл зэргийг дэлгэн борлуулж, “Тал нутгийн соёлыг биечлэн ойлгож, тал нутгийн амтат идээг амсах” гол сэдэвт үйл ажиллагаа өрнүүлсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл