solongonews
Сургуулийн хүрээний уран бичлэгийн анхны үзэсгэлэн зохион байгуулагдав
2019-05-10 15:04
Сургуулийн хүрээний уран бичлэгийн анхны үзэсгэлэн зохион байгуулагдав.

Монгол уран бичлэгийн уран, содон, гоо сайхныг гайхуулсан сургуулийн хүрээний уран бичлэгийн анхны үзэсгэлэн 05-р сарын 08-ны өдөр Өвөр Монголын Багшийн Их Сургууль дээр зохион байгуулагдав. Үзэсгэлэнг ӨМӨЗО-ы Монгол уран бичлэгтний холбоо болон Өвөр Монголын Багшийн Их Сургууль санаачлан зохион байгуулсан ажээ.

Үзэсгэлэн Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэхэд залуу үеийн уран бичлэгтнүүдийн урам зоригийг хөвчилж, олон олон хүнийг монгол уран бичлэгийн тухай ойлголттой болгоход гол зорилгоо тавьжээ. Сургуулийн хүрээний уран бичлэгийн анхны үзэсгэлэнд ойролцоогоор 200 гаруй уран бичлэгийн бүтээл цугларсан бөгөөд үүнээс 115 бүтээлийг дэлгэн үзүүлж байгаа юм байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын Боловсролын яамнаас уран бичлэгийг заавал сурах хичээлд оруулснаар ӨМӨЗО-ы Монгол уран бичлэгтний холбоо уран бичлэгийн тусгай сурах бичгийг редакторлах, Монгол Улсын Улаанбаатар Их Сургуультай хамтран уран бичлэгийн тусгай мэргэжлийн магистрант элсүүлэх зэрэг ажлыг өрнүүлж, монгол оюутнуудыг уран бичлэгтэй холбогдох бизнес эрхлэх, цаашид уран бичлэгээр эрдэм шинжилгээний судалгаа хийх зэрэг нөхцөлөөр хангасан байна.

Зохиогч: ӨНИР
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл