Өвөр Монголын Улаанхад хотын Байрин баруун хошуу нь монгол уур соёлын баялаг нөөц ба монгол бүсгүйчүүдийн уран хатгамлын өвөрмөц онцлогийг бүрэн ашиглаж, хошууны үндэстний хувцас заслын үйл ажиллагааг бүх талаар хөгжүүлэн ядуурлаас гаргах ажлыг дэмжиж байна.
Үндэстний хувцас заслын соёлыг сургуулийн хүүхдүүдэд зааж, биет бус соёлын өвийг өвлөн уламжлах шинэ хүмүүсийг хүмүүжүүлж байна. Тус хошуу “Соёл ба байгалийн өвийн өдөр” зэрэг баярын өдрийг тохиолдуулан, Байрин нутгийн уламжлалт хувцас засал, Байринчуудын уран хатгамлыг хүүхдүүдэд заах ажлыг зохион байгуулж монгол язгуур соёлыг уламжилж буй. Монгол хувцас заслын ӨМӨЗО-ы зэрэглэлийн өвлөн уламжлагч, Монгол хувцас заслын Улаанхад хотын зэрэглэлийн өвлөн уламжлагч нарыг сургуульд урин авчирч, сурагчдад ур мэргэжил заан, Байрин нутгийн уламжлалт хувцас заслын соёлыг танилцуулж, өвлөн уламжлагч хүмүүжүүлэх ажилд хүч тавин ажиллаж байна.
Тус хошууны захиргаанаас хөрөнгө оруулан үндэстний гар урлалын үйлдвэрийг байгуулсан юм. Тус гар урлалын үйлдвэр нь хот хошууны ажил мэргэжлийн сургуультай хамтын ажиллагаа зохион байгуулж, уран хатгамлын сургалт хийж, хөдөө орон нутгийн гар урлалд сонирхолтой хүмүүст үнэ төлбөргүй мэргэжлийн сургалт хийлээ. Одоогоор тус гар урлалын үйлдвэр 86 дэлгүүртэй урлан үйлдвэрлэх, дэлгэн борлуулах тал дээр хамтран ажиллаж, 200 хүн ажиллуулж байна. Мөн уран оёдолчин Дагуул, Хасгэрэл нар өөрсдөө уран хатгамал, хувцас засал урлаж оёх сургалт зохион байгуулан, 100 гаруй шавь хүмүүжүүлэн бэлтгэсэн юм.
Малчин Цэцэн сургалтаар дамжин уран хатгамал сурсан. Одоогоор жилд 10 мянган юаний орлого олж буй.
Гогцоо гогцоо торгон утас, багц багц зүү, торго дурдан, ажилсаг бүсгүйчүүдийн уран гар нь монголын уламжлалт хувцас заслын урлалыг хөгжүүлсэн төдүйгүй амьдрал ядуу буурай бүсгүйчүүдийн орлогыг нэмэгдүүлэв.
Монголын уламжлалт хувцас заслын соёлыг илүү ихээр уламжлан залгамжилж, Байрин нутгийн монгол хувцас заслыг илүү ихээр нэрд гаргахаар тус хошуу үндэстний гар урлалыг уламжлан залгамжилж, өвлүүлэх ба судлах зорилгоор анхдугаар удаагийн Хятад улсын монголчуудын хувцас засал урлалын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ба урчуудаа зохион байгуулж, улс, муж орон, бусад аймаг хотын тусгал сайн уралдаан тэмцээн, судлан ярилцах хурал зэрэг солилцооны үйл ажиллагаанд оролцуулж байдаг.
