Жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулагддаг Ингэн гал тахилга нь Ордос хотын Хангин хошууны Хөхмол сууринд амжилттай явагдлаа. Ингэн гал тахилга нь уламжлалт ёс заншлаар эхэлж, малчид тэмээгээ мялааж, сан уугиулан цацал өргөн, мал сүргийнхээ буян хишгийг хурайлж, тэмээн сүргийн өнөр өсөлтийг зөгнөн даатгасан байна. Тахилга дууссаны дараа Улаанмөчирийнхөн ба дуу урлагт сонирхолтой хүмүүсийн уран сайхны тоглолт үзэгчдийн мэлмий, сонорыг баясгав. Мөн тус наадмаар тэмээн мэргэжлийн тоглолт, тэмээ уралдах, морь уралдах, мөн бөх барилдуулж хуран цугласан нутгийн зон олон, хол ойрын гийчин зочноо баясгалаа.

Ингэн гал тахилга бол Хангин хошууны уламжилж хадгалсаар ирсэн ардын зан үйлийн соёл. Басхүү Хангин хошууны чухал биет бус соёлын өв юм. Тус удаагийн Ингэн гал тахилга нь үндэстний соёлыг улам цаашид уламжлан залгамжлахад зорилго нь оршсон юм. Мөн үүгээр дамжуулан бизнесмэний анхаарлыг татаж, хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг дэмжихийг зорьсон байна.
Тус удаагийн ажиллагааг Хангин хошууны үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Хангин хошууны соёл ба аялал жуулчлалын товчоо, Хангин хошууны Хөхмод суурингийн Ардын Засгийн газар, Хөхмод суурингийн Цагааннуур багаас санаачлан зохион байгуулж, Хангин хошууны Хөхмод суурингийн Цагааннуур багийн тэмээ тэжээн үржүүлэх хоршоо хамтран зохион байгуулав. Хангин хошууны эдийн засгийн товчоо, хөдөө аж ахуйн банк зэрэг нэгжээс хамтран зохион байгуулжээ.
