solongonews
ӨМӨЗО хүнд өвчтэй ядуу буурай иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ
2017-07-10 16:30
Энэ жил Өвөр Монголын Өөртөө Засах Орны ядуурлыг бууруулахаар дамжин улаан хоолойн өвчин, ходоодны өвчин болон хүүхдийн төрөлхийн зүрхний өвчин зэрэг 9 төрлийн хүнд өвчтэй амьдрал ядуу буурай иргэнийг эмчлэн, 2018 он гэхэд эмчилгээний бүх үүргээ биелүүлэхээр төлөвлөж байна.

Одоог болтол Өвөр Монголын Өөртөө Засах Оронд өвчнөөс болж ядуурсан хүний тоо нь бүх ядуу хүндрэлтэй хүний 41 хувийг эзэлж байна. Эдгээрээс гол төлөв хүнд өвчтэй буюу архаг өвчтэй хүнийг ядуурлаас ангижруулна. Энэхүү байдалд Өвөр Монгол хоёр жилийн хугацаанд 9 төрлийн өвчтөнийг эмчлэх ажлыг газар нутгийн бодит байдалтай уялдуулан явуулна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон нь амьдрал буурай иргэнд эрүүл мэндийн карт олгож, эрүүл мэнд, эмчилгээний байдлыг тэмдэглэж, орон нутагт эмч томилон эрүүл хамгаалал, архаг хууч өвчнийг хариуцах, эрүүл мэндийн лавлагаа зэрэг үйлчилгээ хангахаар болжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл