Тэрээр Өвөр Монголын Орцон үндэстний хамгийн анхны эрдэмтэн бөгөөд түүний үндэстний судалгааны газарт дагуур, эвенк, орцон зэрэг үндэстнүүдийн орон нутгийн онцлогтой шинжилгээний салаатай. Тэр нь хятадын цорын ганц тусгай судалгаатай гурван Цөөн тоот үндэстний судалгааны газар юм. Бай Ланы судалгааны мэргэжил нь орцон ба эвэнк үндэстний судалгаа болно.
Бай Лан 35 жилийн туршид эрдэм шинжилгээгээ амь шигээ эрхэмлэн нийгмийн хараан дахь ой шугуйн нууц, өвөрмөц онцлогтой орцон үндэстний ан агнуурын соёл, цаа буга сургах соёлыг судалж нийгэм даяарт таниулах мөрөөдөлтэй. 35 жилд “Орцон үндэстний соёлын судалгаа”, “Цас шуурган дахь Хянган даваа” зэрэг долоон боть бүтээл, 3 боть нь удалгүй уншигчидтайгаа золгох болно. Нийт 40 гаруй өгүүлэл ба хээрийн судалгааны мэдүүлэлт нийтэлж, улсын, мужийн зэрэглэлийн эрдэм шинжилгээний сэдэвт идэвхийлэн оролцож, ӨМӨЗО-ны Засгийн газрын нэгдүгээр зэрэглэлийн шагнал зэрэг 14 шагнал хүртсэн байна. Басхүү орцон үндэстний музей, орцон үндэстний цэцэрлэг ба Олгуягийн цаа бугын соёлын музей зэргийг төлөвлөх ажилд оролцжээ. Төв телевизтэй хамтарч “Хамгийн сүүлчийн уулан сахиус” зэрэг баримтат кино бүтээсэн ба 5 төрөл нь олон улсын шагнал хүртжээ. Түүний ухаалаг төлөвлөсөн баримтат киноны 23 бүлэг нь бүтнээрээ цацагдсан байна.
Жил бүр 5-60 хоногийн хугцаатай орцон үндэстний ан агнах тосгон ба цаа буг байгаа газарт хээрийн судалгаа хийж, 35 жилийн туршид тэрээр орцон үндэстэн ба эвенк үндэстний оршин амьдарч байгаа орон, Оросын эвенк хүн буга тэжээдэг бүх газраар нь явж дуусгажээ. Байцаалтын дүнд хэдийгээр хүнд бэрхтэй байсан ч зам харилцааны буйд бөглүү, салхи бороо, цас шуургыг хайхралгүй, анчинтай хамт амьдарч, амьдралын тухай нарийн ойлгож, өвөрмөц онцлогтой соёлыг шинжлэн, орцон үндэстний анчин, эвенк хүмүүстэй гүн зузаан хайр сэтгэлгэтэй болсон байна.
Хятадад 8659 орцон үндэстэн байдаг. Түүний дотор үндэстний хэлээрээ урсам сайхан ярьж чадах нь 500 орчим хүн л бий. Хүн ам нь 6 хувийг эзэлдэг, нэгэнт устах аюултай болсон байна. Дэлхийн 6000 илүү хэлний дотор одоохон 1000 илүү хэл нь устах шахаад байна. Бай Лан хүүхэд ахуйдаа өвөө, эмэгтэйгээ дөрвөн жил хамт амьдарч байсан гэнэ. Тийм болохоор багынх нь ан агнаж байсан амьдрал нь түүний үндэстний судалгааны ажилд ховор нандин өв хөрөнгө болжээ. Өвөө, эмээгийн нөлөөгөөр түүний язгуур хэл өнөөг хүртэл урсам сайхнаар ярьж байна.
2010 оны 6 дугаар сард болсон “Арван нэг дэх удаагийн Олон улсын эх хэлний өдөр”-ийн үйл ажиллагаанд Бай Лан орцон хэлээрээ хуралд оролцсон арав гаруй гадаадын илчин сайд буюу Хятадын Цөөн тоот үндэстний хэлний эрдэмтдэд лекц тавьжээ. Ийнхүү анх удаа орцон хэлээр олон улсын тавцанд лекц уншсан нь түүний нэг насны бахархал болсон гэх.
Эрдэм шинжилгээний мэргэжлээ дээшлүүлэхийн тулд Бээжингийн Багшийн их сургуулийн Хятадын үндэстний зан үйл судлалын үүсгэн байгуулагч болох Жүн Жин вэн профессорт шавь орсон байна. Түүний хатуужилтай чармайн сурсан нь үндэстний шилдэг уламжлалт соёлоо нэн сайн дэлгэрүүлэх, намын үндэстний тухай төрийн бодлогыг ухуулан, үндэстний эв нэгдэл ба хамтдаа цэцэглэн хөгжин бадархын төлөө гэнэ. Хээрийн судалгаан дунд орцон эвенкийн анчны дуунд гардаг нам ба улсаа магтан дуулах нь зөндөө харагддаг. Энэ нь хожим ирээдүйн гэгээн саруул, зол жаргалантай байхыг бэлгэшээсэн гэнэ.
Бай Лан ӨМӨЗО-ны УТЗЗ-ний гишүүний ажил хавсаргаж явдаг. “Ариун сүмийн бага сургуулийн байрыг шинэчлэн засах”, “Өвөр Монгол хэрхэн үндэстний соёл, байгаль орчны хамгаалалтын бүсийг таатай хэрэгжүүлэх”, “Дагуур, эвэнк, орцон үндэстний сурагч элсүүлэх тоо хэмжээг өргөжүүлэх” зэрэг 30 гаруй санал сануулга дэвшүүлсэн байна. Басхүү Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны үндэстний зөвлөлийн гишүүний хувиар өөртөө засах гурван хошууны “Үндэстний орны өөртөө засах журам” зэрэгт шинэчлэн засах ажилд оролцжээ.
Бай Ланы үндэстний судалгааны газар нь урд хожид Өөртөө Засах Орны үндэстний эв нэгдлийн хувь хүн ба хамт нэгжээр жишигджээ. Одоогоор судалгааны газрын тэгшитгэл нас нь 40 хүрээгүй 7 магистр, докторын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хамт олноо эрчимтэй дагуулан чармайн ажиллах нь түүний мөрөн дээр тавигдаж байгаа дархан үүрэг болно. Ахмад ажилтнуудын судалгааны сууринд ойрын жилд Бай Лан судалгааны газарын хамт олноо дагуулан “Тал нутгийн соёлын судалгааны төсөл”, “Өвөр Монголын үндэстний соёлын бүтээн байгуулалтын судалгааны төсөл” ба улсын нийгмийн шинжлэх ухааны төслүүдийг бие даан хийж байна. Нэгэнт 5 боть бүтээл хэвлүүлж, 50 гаруй өгүүлэл нийтлэжээ. Үндэстний судалгааны газар нь хамтдаа “Үндэстний соёл амь ахуйн хамгаалалтын бүсийн байгууламжийн судалгаа”, “Орчин үеийн дагуур, эвенк, орцон үндэстний соёлын судалгаа” зэрэг дөрвөн сэдвийг биелүүлсэн байна
Үндэстний судалгаа нь зөвхөн эрдэм шинжилгээний ажил хийх биш, мөн нам засгийн үндэстний төрийн бодлогыг ухуулан дэлгэрүүлэх үүрэгтэй юм. Нэгэн үндэстний ажлын судлаачийн хувьд эрдэм шинжилгээний бүтээлээрээ Өөртөө Засах Орны эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалт, соёлын цэцэглэлтийн хөгжил, үндэстний эв нэгдлийн дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрээ үзүүлсээр байна.
