“Засгийн газрын ажлын тайлан”-д 2019 оны 10 чухал ажлыг төлөвлөхдөө мал аж ахуй тариаланг өндөр чанартай хөгжүүлэх тухай онцолсон байна. Шилийнгол аймаг нь Өвөр Монголын мал аж ахуйн томоохон аймаг бөгөөд өнгөрсөн онд мөн аймгийн малын тоо толгой 14 саяд хүрч, малын ашиг шимийн гаралт өндөр үнэ ханштай болсон. Энэхүү тогтвортой байдлыг үргэлжлэн баталгаажуулж, мал аж ахуйг чанартай хөгжүүлэхэд дөрвөн хэлбэр, гурван эзэмшлийн арга хэлбэрээр хийвэл зохино. Үүнд:
Загварчилсан эзэмшлийн цогцыг биелүүлнэ. Гол төлөв Шилийнгол аймгийн үзэмчин хонь, сөнид хонь, цахар хонь зэрэг аливаа үүлдрийг маллах арга ухааныг бодит болгоно. Тогтсон хэмжээтэй эзэмшлийг бий болгоно. Хамтрах буюу төвлөрүүлэн маллаж, малын ашиг шимээ нэгтгэх хэрэгтэй. Тухайн өрх айл аж ахуйн нэгжтэй холбоо тогтоодог байсан бол хамтрах хэлбэр буюу тогтсон хэмжээтэй малын ашиг шимийн бүтээгдэхүүнээ борлуулна.
Стандарт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Үхэр, хонийг боловсруулах стандартад хүрсний дараа дамын наймаачдыг дамжихгүйгээр бүтээгдэхүүний хэлбэрээр шууд аж ахуйн нэгжид хүргэнэ. Тэргүүлэгч аж ахуйн нэгж, хамтрах, мал аж ахуйн өрх зэрэг хамтарсан ашиг тусын тогтолцоог байгуулж, бүтээгдэхүүнээ тэргүүлэгч аж ахуйгаар дамжуулан зах зээлд гаргана.
Гурван талын эзэмшил гэхээр уламжлалт мал аж ахуйн хэлбэрээр эзэмших, аялал жуулчлалд зориулсан мал аж ахуйг хөгжүүлэх, аж үйлдвэрлэлийн хэлбэрээр эзэмших гурван талыг уялдуулж, тал нутгийн эко үхэр, хонины махыг өндөр үнэ хүргэж, малчдын мал аж ахуйн орлогыг нэмэгдүүлнэ.
