solongonews
Ар гэрийн амьдрал хүнд 19167 оюутанд тэтгэлэг олголоо
2018-11-20 11:50
Ар гэрийн амьдрал хүнд 19167 оюутанд тэтгэлэг олгосон байна.

ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас 11-р сарын 18-ны өдөр сурвалжлагч мэдээлэхдээ, энэ жил ӨМӨЗО-ы Засгийн газар 2.0676 тэрбум юанийн тэтгэлгийн санхүүжилт гаргаж, ар гэрийн амьдрал хүнд 19167 оюутныг дэмжиж, 2018 оны ажлаа биелүүлсэн байна.

Энэ жил Өвөр Монгол амьдрал хүнд 19167 оюутныг тэтгэлэгт хамруулжээ. Их сургуулийн оюутнуудад жил бүр 10 мянган юань, тэтгэлэг нь 40 мянган юаниас хэтэрч болохгүй, тусгай мэргэжлийн сургуулийн сурагчид жил бүр 10 мянган юань, тэтгэлэг нь 30 мянган юаниас хэтэрч болохгүй хэмээн тогтоожээ.

Энэ удаагийн сургалтын тусгай төслийн тэтгэлэг нь ядуу буурай амьдралтай оюутны бэрхшээл хүндрэлийг үр дүнтэй шийдэж, оюутан ар гэрийн ядуурлаас болж сургуулиас завсардахгүй байх талыг баталгаажуулж, ядуу буурай айл өрхийн хүндрэлийг багасгахад чухал нөлөө үзүүлж байгаа аж.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл