solongonews
Эхний хагас жилд гадаад худалдааны импорт экспортын хэмжээ нь 50 тэрбум юаньд хүрэв
2017-07-28 17:54
Өвөр Монгол эхний хагас жилд гадаад арилжаа худалдааны импорт экспортын хэмжээ нь 50 тэрбум юаньд хүрсэн байна

Хөххотын гаалийн товчооноос энэ сарын 27-нд мэдээлснээр, энэ оны эхний хагас жилд ӨМӨЗО-ны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ нь 49.55 тэрбум юаньд хүрч, 2016 оны мөн үеэс 44.1 хувиар нэмэгдсэн байна.

Өвөр Монгол энэ оны эхний хагас жилд “Нэг бүс нэг зам”-ын зам шугамын дагуу улс орнуудын  импорт экспортын хэмжээ илэрхий нэмэгдсэн байна. Үүнд, Өвөр Монгол Монгол Улсад чиглэсэн  импорт экспортын хэмжээ  13.42 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар нэмэгдсэн байна. Орос улсад чиглэсэн  импорт экспортын хэмжээ нь 11.15 тэрбум юаньд хүрч, 26.2 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс гадна Өвөр Монгол Иран, Вьетнам, Энэтхэг зэрэг улс орнуудад чиглэсэн  импорт экспорт нь тус бүр  57.8, 40, 48.9 хувиар нэмэгдсэн байна. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл