
- 40 жилийн хугацаанд 500 мянган мү /1 мү=15 га/ талбай бэлчээрийг ногооруулав.
- 40 жилийн хугацаанд Туняао хотын ой шугуйн бүрхэц 8.9 хувиас 23.27 хувь болов.
Байгаль орчин эвдэгдэн, элсэн шуурга дэгдэж, хүн ардын сэтгэлийг шаналгаж байсан энэ газар өнөөдөр мод, уд улиас хөвчин ой хөхрөн харагдаж сэтгэлд нэг л таатай.
Энэхүү газар нь Хорчин нутаг. Түүхэнд “Хорчин” гэж харваж намнахдаа мэргэшсэн эртний нэгэн монгол овог аймаг.
Туняао хотын дарга удирдлага, ард түмэн нам засгийн зөв удирдлага дор хатуу бэрхшээлтэй орчин нөхцөлд зориг мохоогүй мод тарьж, цөлжилтийг сааруулах хатуу бэрх аянд мордож, 20 сая мү талбай элсийг ойжуулан ногооруулсан байна. Энэ нутгийн ард түмэн 40 жилийн хугацаанд ой шугуйн бүрхэц 8.9 хувьтай байсныг 23.27 хувь болгон нэмэгдүүлж, эх улсын нутгийн эх хуурайд хамгийн том элс манхтай нутаг болох Хорчины элсийг засан сайжруулснаар Хятад улсын элсийг ойжуулсан жишээ үзүүлэх газар, “Гурван урамд”-ын төслийн бүтээн байгуулалтын цорын ганц бүс нутгийн зэрэглэлийн үлгэр жишээ хотоор сонгогджээ.
Элсийг битүү ойжуулж, нүүдлийн элсийг ногоон хөрс болгосноор “Хятад улсын ой шугуйн экологийн бүтээн байгуулалтын тэргүүний бүс нутаг”, “Хятад улсын нутаг бэлчээрийн ногооруулалтын тэргүүний хот”, “Хятад улсын ойжуулан ногооруулсан үлгэр жишээч хот”, “Хятад улсын шугуйт хот” зэрэг яруу алдрын шагнал хүртжээ.
Жилд 500 мянган мү талбай элсийг ойжуулж байна
1978 онд Туняао хотын нүүдлийн элсийн харьцаа 60 хувийг эзэлж байснаар одоо 1.23 хувь болон багассан байна.
178 онд Туняао хотын ой шугуйн бүрхэц 8.9 хувь байснаас одоогоор 23.27 болон нэмэгджээ.
Туняао хот жилд дунджаар 20 мянган мү талбайг ойжуулж байснаас одоо жилд 50 мянган мү талбай ойжуулж байгаа аж.
Хаврын 04 дүгээр сар. Сурвалжлагч Туняао хотын Хорчин зүүн гаран хойд хошууны хөдөө орон нутгаар сурвалжилга хийж явахад нарс, уд, улиас, царсан мод хөхрөн харагдана.
- Манай хошуу нь жид дундаар 200 мянган мү талбай элсийг ойжуулж байна. Одоогоор 1 сая мү талбай элсийг ойжуулаад байна гэж тус хошууны ой шугуйн өртөөний дарга Цогт ярив.
4 жилийн өмнөх тэр нэгэн хаврыг Цогт мартдаггүй. Энэ нутгийн Жилтийн цагаан манхыг хэмжих үүргийг хүлээн авч цагаан манханд төөрч байсан удаатай гэнэ. Цогт анх энэ нутгийн Нугастай багтай хамтран 10 мянган мү талбай мод тарихаар зөвшилцөж, тухайн жилдээ ойжуулах ажлаа эхлүүлсэн байна. Тухайн үед цагаан манханд машин унаа орох аргагүй байснаар чих модоо нэг нэгээр үүрэн 7000 мү талбай улиас тарьсан аж. Тэрээр жил тутам тарих талбайгаа өргөтгөн сүүлийн таван жилийн хугацаанд 500 мянган мү талбай элсийг ойжуулан ногооруулж чадсан байна.
Элсэн шуурга дэгдэж байсан Хорчин Зүүн гаран хойд хошуу нь Цогт тэргүүтэй хүмүүсийн хөдөлмөр хүчээр дахин сэргэж ой шугуйн бүрхэц 1992 онд 7 хувьд байснаас 2017 он гэхэд 21.68 хувьд хүрч нэмэгдсэн байна.
Бид Жилтийн цагаан манхнаас гараад Хүрээ хошууны Тамын цагаан манх – Шар талын элсэн бүс, Найман хошууны Хуластай нуураар явахад ой мод хөхрөн ногоорч элсийг ойжуулсан үлгэр түүхтэй нь танилцаж явлаа. Туняао хотын хараан дахь элс манхны талбай 41.99 сая мү талбай, үүнээс Хорчины элс нь 59.7 хувийг эзлэн, хотын ерөнхий талбайн 46.7 хувийг эзэлдэг. Гэхдээ сүүлийн 40 жилийн хугацаанд нийт 20 сая мү талбай элсийг ойжуулж, жилд дундаар 500 мянган мү ойжуулан ногооруулж байгаа аж. Туняао хотын ой шугуйн талбай 20.59 сая мү талбай болон нэмэгдэж, 10 сая мү талбай тариан газрын элсийг засан, үр тарианы уналтыг 20 хувиар нэмэгдүүлсэн юм.
Туняао хотын нүүдлийн элсний харьцаа 40 жилийн өмнө 60 хувийг эзэлж байсан. Одоогоор 1.23 хувийг эзэлж байна. 40 жилийн өмнө ой шугуйн бүрхэц 8.9 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 23.27 хувийг эзлэх болжээ.
Элсэн нутгийг битүү ойжуулсан баатар зориг
Тамын цагаан элсний өрцөд Элс, Манх хэмээх эгч дүү хоёр сум байдаг. Элсэн шуурга дэгдэн энэ нутгийн ард түмэнд маш олон саад учруулсан ч энэ нутгийн хүн ардын хөдөлмөрч хоёр гар, мохоогүй зоригоор ой мод ногоорч элсэн нутаг “эдгэжээ”. Манхан сумны Хайс багийн малчин Уртбаяр гуай багийнхаа 10 мянган мү талбай элсийг хөвч ой болгон ногооруулах ажилд оролцсон он жилээ эргэцүүлэх дуртай.
- Тухайн үед нүцгэн манх, нэлгэр их элс. Хөл хатгах өвсгүй байсан гэж сүүлийн үеийн Хайс багийг эргэцүүлэн дурслаа. 20 жилийн өмнөх учир явдал болжээ. Тэр хавраас эхлэн багийн ард хамтдаа чих мод үүрэн элсэн нутгаа ногооруулах зам хайсан байлаа. Бас эрдэнэ шишээр нүүдлийн элсийг тогтоож байсан ба Алтаргана тарих үйл ажиллагаа зохион байгуулж байсан аж.
Олны хүчинд овоо босно гэдэг. 100 гаруй өрхийн хэдэн зуун ардын шаргуу чармайлгаар сүүлийн 4 жилийн хооронд Хайс багийн хараан дахь хэдэн мянган мү талбай нүүдлийн элсийг ногооруулсан байна. Жилийн турш цагаан манхтай ноцолдсон тэдгээр жилүүдээ тэд мартаж чадахгүй. Хүнд бэрх орчинд хүч хөдөлмөр шингэсэн уд, улиас бүхнээ сэтгэлээсээ хайрлана. “Хайсын түмэн мү ой” хэмээгдэж, Хятад улсын нийтийн гол асрамжийн ой шугуйн хамгаалалтад бүртгүүлсэн байна.
- Экологийн орчин сайжирснаар ардын амьдрал ч сайжирч байна гэж Уртбаяр гуай ярина.
Нүүдлийн элс тэдний гэр орон, хүрээ хашаа, бэлчээр хадлан, тариаг залгиж байсан хатуу шалгалтын өмнө энэ нутгийн ард түмэн гар гараа холбон хаврын хар салхинд хээр хооллож, хүйтэн ус залгин, чих мод суулгаж нутаг усаа хамгаалсан үйл явдал нь гайхамшиг.
Туняао хотын Намын хороо, засгийн газраас Хорчины элсийг ойжуулах үүднээс бэлчээрийн малыг зогсоох, ардыг нүүлгэх, тариалахыг зогсоон өвс мод тарьсан байна. 70 жилийн хооронд 10 сая мү талбай экологийн хамгаалалтын бүсийг бүтээн байгуулж, 3000 гаруй багийг хамран ойжуулж, элсэн нутгаа үзэсгэлэнт сайхан бүс болгон бүтээн байгуулж байгаа юм.
Мөхлөг элс мөнгө шүр шиг үнэтэй болов
Эзэн нь нутгаа голохгүй бол нутаг нь эзнээ голохгүй. Энэ нутгийн ард элсэн нутгаа голж орхисонгүй. Харин экологийг сэргээн хамгаалах ажилд идэвхтэй оролцож, элсэн нутгийг ногоон бүрд болгон бүтээн байгуулж, атгах элсээ алд мөнгөнөөс эрхэм үздэг.
- Элсийг засан ногооруулна, бас элсийг ашиглах цаг ирлээ. Хорчин нутгийн элс нь бидний амьдралд саад учруулж байсан бол одоо хотын хөгжлийг ахиулах ховор нандин нөөц баялаг болжээ гэж Туняао хотын Ой шугуй, нутаг бэлчээрийн товчооны дэд дарга Бао Баожүнь ярилаа.
19 жилийн өмнөх нэгэн явдал. Нэгэн үзэсгэлэнт гоо монгол охин Найман хошууны Баянтал сумын Бугат багт мордож ирэхэд нь хүргэлтээр ирсэн хүмүүс нь “Хайран охиноо манхан нутагт мордуулжээ” хэмээн сэтгэл эмзэглэсэн гэнэ. Тухайн жилүүдэд элс манх их учраас Баянтал сум болон багийн хооронд морь тэмээ унаж явдаг. Амьдрал ахуй ч ядуу буурай байжээ.
2013 оноос хойш элсээ ашиглан аялал жуулчлал эрхэлж, манхан нутагт мордож ирсэн охин маань аялал жуулчлалын бизнесмен бүсгүй болж жилд 100 мянган юанийн орлоготой баяжин чинээлэг болсон байна.
- Бугатын элсний аялал жуулчлалыг нээснээс манхан зам маань хайр чулуун зам-хатуур хучилттай зам - хурдны зам болон өөрчлөгдөн гэж бидэнд ярилаа.
- Бид Бугатын элсийг маш хурдан хугацаанд ойжуулах боломж байгаа ч хүмүүст экологийн талын сэхээрүүлэл болгох, усны нөөц баялгийг хамгаалах зорилгоос элс хэвээр нь үлдээн аялал жуулчлал эрхэлж байна хэмээн Бао Баожүнь ярилаа.
Туняао хот нь элсийг засах ба экологийн бүтээн байгуулалтын ажлыг сайтар хийж, элсний аж үйлдвэрийг хөгжүүлэх шинэ зорилттой ажиллаж байна.
