solongonews
Манжуур, Хөххот хил дамнасан аялал жуулчлалын маршрут гаргана
2017-06-01 20:56
Өвөр Монголын Манжуур хотын аялал жуулчлалыг танилцуулах арга хэмжээ 5-р сарын 31-нд Хөххотноо боллоо.

 Хоёр орон нутгийн аялал жуулчлалын компаниуд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, Манжуур-Хөх хот-Орос чиглэлийн хил дамнасан аяллын маршрут гаргахаар болов.

Танилцуулах хуралд Манжуур хотын дарга Шү Айлян Манжуур хотын өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлалын эх баялаг, Хятад, Орос, Монгол гурван орны байгалийн үзэмж, зан заншлыг харуулсан жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуусан байна.

Манжуур хот хилийн аяллын туршилтын бүс, Хятад, Оросын хил дамнасан аяллын хамтын ажиллагааны бүс байгуулах өргөдөл өгч, олон улсын дээд зэрэглэлийн жуулчлалын газар болохын төлөө хичээнэ гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл