
ӨМӨЗО-ы хүүхэд, өсвөр үеийнхний нүдний ойрын хараа муудахаас урьдчилан сэргийлэх, хянах чуулга уулзалт 08 дугаар сарын 23-ны үдээс өмнө Хөххотод зохион байгуулагдлаа. Энэхүү форумыг Өвөр Монголын Гуан Цай бизнесийг дэмжих холбоо, Улаан загалмайн нийгэмлэг, Боловсролын газар, Эрүүл мэнд халамжийн хороо хамтран зохион байгуулсан байна.
Тус форумд дотоод, гадаадын нүдний эмч нар хүүхэд, өсвөр үеийнхний нүдний ойрын хараа муудахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний шинэ явц, хянах талаар эрдэм шинжилгээний солилцоо хийжээ. 2018 онд хийгдсэн хүүхэд, өсвөр үеийнхний миопийн шинжилгээ, “Гэрэлт аялал” нийгмийн халамжийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.
