solongonews
Өвөр Монгол орон морь, тэмээ унах зэрэг аюултай аялал жуулчлалын төрөлд хяналт тавив
2019-04-11 11:13
Өвөр Монгол орон морь, тэмээ унах зэрэг аюултай аялал жуулчлалын төрөлд хяналт тавив

    Аялал жуулчлалын оргил үе ирэхэд Өвөр Монголын холбогдох салбараас аялал жуулчлалын төрөлд аюулгүй байдлын хяналт тогтоож, морь тэмээ унах зэрэг аюул эрсдэлтэй аялал жуулчлалын төрөлд хяналт тавьж, төвлөрсөн удирдлагад хамрагдаагүй морь тэмээг унаж хэрэглэхийг зогсоов.  

ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын тэнхимийн орлогч дарга Вэй Жыгүй:

- Өвөр Монгол орон аюултай аялал жуулчлалын төрөлд аюулгүй байдлын хяналт тогтоож, хянан удирдах хариуцлагыг бодитой хэрэгжүүлэн, хяналтад хамруулна. Тухайлсан салбар нь хяналтаа чангатгаж, ажиллуулах эрхийн дүрмийг хэрэгжүүлж, стандарт баримжааг дээшлүүлнэ. Удирдлагын дүрэмд тодорхойгүй байх хэсгийг нь цаг тухайд нь дээд шатанд мэдэгдэж, арга хэмжээ ач холбогдол, аялал жуулчлалын аюулгүй байдлыг батлах хэрэгтэй гэж танилцууллаа.

Өвөр Монгол орон морь тэмээ унах, бартаат замын аялал хийх, элсэн цөлийн мотоцикл, хийт бөмбөгөөр агаарт хөөрөх, элсэн цөлийн бартаат замын машин унаагаар зугаацах, элсэн цөл ба ой шугуйг туулах зэрэг аялал жуулчдын олон олон аюул эрсдэлтэй төрөлд чанга хяналт тавьж, баримт бичиггүй машин унаа, сургаагүй морь унаа хэрэглэхийг эрс хориглон зогсоов.   

Мэдээлснээр Өвөр Монгол орон аялал жуулчлалын аж ахуйн нэгжийн бүх төрлийн аюулгүй байдлын дүрэм тогтоол болон яаралтай байдлаас авран туслах төсөл боловсруулахыг шаардав. Мөн жуулчид ихээр төвлөрсөн газар, хоолны газар зэргийн далдын аюул эрсдэл үүсэх нөхцөлийг цаг тухайд нь шийдвэрлэж, морь унах, элсэнд гулгах зэрэг хүн олон төвлөрдөг аялал жуулчлалын төрөлд аюулгүй байдлын хянан шалгалт болон үнэлэлт хийж улам цаашид аюулгүй байдлыг хамгаалах хүчин чадлаа дээшлүүлэв.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл