Сүүлийн үеийн бүртгэлээс үзвэл Өвөр Монголын ой модны талбай 26.13 сая га талбайд хүрч, ой модны бүрхэвчийн хэмжээ 22.1 хувьд хүрч нэмэгдсэн хэмээн ӨМӨЗО-ы ой мод болон тал нутгийн товчооноос мэдээлэв.
Тус товчооны элсийг засан ойжуулах газрын дарга Жан Гэньши: - Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол жил бүр 670 мянга гаруй га талбайг ойжуулж, Хятадын экологийн бүтээн байгуулалтын ерөнхий үүргийн 1/9 хувийг бүрдүүлсэн. Өвөр Монгол элсэн цөл, элсэрхэг газрыг экологийн бүтээн байгуулалтын гол талбай болгож, элсийг тогтоох ажлыг хийсээр ирсэн. Хуланшарга дааганы элс, Үзэмчиний элсэрхэг газрыг сонгон зассанаар 2018 онд 846 мянга гаруй га талбайг ойжуулсан гэлээ.
Өвөр Монгол 2015 оны 04-р сарын 01-ээс эхлэн ой модыг худалдаалах зорилгоор огтлохыг бүх талд зогсоосноор жил бүр 1.512 сая.куб метр талбай бүхий ойг хамгаалсан байна.
