
Өвөр Монгол орон бол хөдөө аж ахуйн том орон бөгөөд “12-р 5 жил”-ийн төлөвлөлтийн хугацаанд онцгойлон 18-р их хурлаас хойш Өвөр Монгол орон нөөц баялгийн давуу талаа ашиглан аж үйлдвэрийн сүлжээг бий болгож, тал нутгийн онцлогтой орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн замыг хайж амжилтад хүрсэн байна.
Эрт үед хадуур барьж, үхэр хөллөн тариалж байсан бол өдгөө бүгд машин техникээр солигдож, уламжлалт мал аж ахуйн амьдрал өөрчлөгдөн шинжлэх ухаанаар мал маллах болов. Шинээр байгуулагдсан орчин үеийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, стандартад нийцсэн тэжээн үржүүлэх талбай, толгойлогч аж ахуйн нэгж нь Өвөр Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн баталгаа болсон юм.
Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Өвөр Монголын амуу будааны ургац жилээс жилд нэмэгдсээр ирлээ. 2016 онд амуу будааны ургацын ерөнхий хэмжээ 27,802 тэрбум килограммд хүрч, 13 жил дараалан элбэг хураалт авсан ба дөрвөн жил дараалан 27,5 тэрбум килограмм байсан байна. Малын тоо толгой 12 жил дараалан нэмэгдэж, 100 сая тоо толгойг баталсан ба энэ онд 136 сая толгойд хүрчээ.

Тариалангийн ерөнхийлсөн үйлдвэрлэх чадавхи нэмэгдэв
Өвөр Монгол орон Хятад улсын чухал хүчин зүйл болох тариалангийн орон болсны хувьд “Нарим будааны сан” болон “Амуу будааны нутаг” гэж нэрлэгдсэн юм.
2016 онд Баяннуур хотын Линьхэ дүүрэг 82,35 сая юаний хөрөнгө оруулж, Шиньхуа сууринд өндөр стандарттай тариалангийн газар байгуулан тариалангийн иж бүрэн төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж байна. Тус суурингийн тариачин Жан Фүшэн:
- Бид 6.7 га талбай тариалангийн газартай бөгөөд энэ нь тус төслийн хүрээнд багтсан. Энэ төслийг хэрэгжүүлснээр тариалангийн газар маань сайжирч, юу ч тарьж болохуйц, ургац хураалт бас өндөр болжээ гэж хэлсэн байна.
Улсын зэрэглэлийн ядуу буурай нутаг болох Улаанхад хотын Харчин хошууны тариачин:
- Тариалангийн газартаа дусаалаар услах мэргэжлийг ашигласнаар зарлага багасаж, орлого хэд дахин нэмэгдсэн гэж ярьлаа.
Тунляо хотын Кайлү шяний иргэн Эрдэнэбулаг:
- 13.3 га тариалангийн талбай хувьчлан авч 12 га талбайд нь ногоон бордоо, 1.3 га талбайд нь эрдэнэ шиш тарьсан. Энэ хэсэг тариан талбайгаас таван тонн ургац авах бөгөөд нэг тонн ногоон бордоог 500 юаниар төсөөлж, дээр нь 0.06 га бүрт 160 юаний нөхөн олговортой. Бүр зардлаа гаргаад 0.06 га бүр талбайгаас 2000 юаний ашиг орлого олдог. Иймд зөвхөн ногоон бордооноос 360 мянган юаний орлого олдог гэж ярьсан юм.
“12-р 5 жил”-ийн төлөвлөлтийн хугацаанаас хойш Өвөр Монгол орон хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, орчин үеийн газар тариаланг хөгжүүлэн тэржээн үржүүлэх, ургац хураалтын бүтцийг сайжруулснаар өндөр ургац хураалт авах болсон байна. Үүний дагуу тариалангийн болон мал аж ахуйн хоршоо зэрэг олон төрлийн хоршоожил байгуулж, ард иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэн хамтдаа баяжих замаар хөтөлжээ.

Орчин үеийн мал аж ахуйн өөрчлөлт хурдаслаа
Өвөр Монголын мал аж ахуй нь уламжлалт мал аж ахуйгаар гол болгосон бөгөөд хөгжлийн ирээдүйтэй аж ахуй юм.
Шилийнгол аймгийн Авга хошууны умард нутаг нь уламжлалт мал аж ахуйгаар гол болгосон орон. Гэвч Жаргалант сумны Баярт гацааны малчин Талынтуяагийнх голлон хонь маллаж байсан бол одоо үхэр маллах болсон. Тэднийх өнгөрөгч онд 300 гаруй хониноос 115,4 мянган юань, 60 гаруй үхрээс 270 мянган юаний орлого олжээ. Талынтуяа:
- Хамгийн олондоо 1100 гаруй хоньтой байсан бөгөөд үүнээс орж ирсэн орлого нь 400 мянган юаньд хүрсэн. Гэвч 2014 оноос хонины махны үнэ хямдарснаар үхэр тэжээхээр болсон юм. Энэ жил хонины тоогоо цөөлөөд 300-д хүргэсэн, харин үхрийн тоо нэмэгдээд 160 толгой болсон гэж ярьлаа.
“Амуу будааны сан” гэгдсэн Баяннуур хот нь амуу будаа болон махны гаралтаар алдартай байдаг. Баяннуур хотын Линьхэ дүүргийн Улаантуг суурингийн Өвөр Монголын Фүчуань махны хонь тэжээн үржүүлэх парк нь бордоо найруулах, услах, цэвэрлэх зэрэг ажлыг бүгдийг машин техникээр хийдэг болсон бөгөөд тус хотын жишээ үзүүлэх суурин болжээ.
Шилийнгол аймгийн Да Жуанюань үйлдвэрт ажилчид завгүй хөдөлмөрлөнө. Нядалж, цагаалах тасагт дэлхийн тэргүүний тоног төхөөрөмж болох Герман улсын цагаалах машин зогсолтгүй ажиллана. Тус машин нь бүтэн хонь нядлахаас эхлээд цэвэрлэх зэрэг бүх шатны ажлыг гүйцэтгэх хүчин чадалтай. Мах шалгах тасагт 64 үе шатаар дамжин махны эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг шалгадаг бөгөөд шаардлага хангаагүй махыг тусад нь ялгаж, зах зээлд гаргадаггүй.
Шинэ зуун гарснаас хойш Өвөр Монголын хөдөө аж ахуй хурдтай хөгжиж, үүнд тариалах орны малын тоо толгой бүх орны малын тоо толгойн 70 хувийг эзэлсэн. “11-р 5 жил”-ийн төлөвлөлтийн хугацаанаас хойш Өвөр Монгол орон уламжлалт мал аж ахуйгаас орчин үеийн мал аж ахуй руу түлхүү хөгжсөн юм. Нэг талаар орчин үеийн мал аж ахуйн хөгжлийн зохицонгуй чанарыг дээшлүүлж, шинжлэх ухаанлагаар хөгжүүлэх арга хэлбэрийн дагуу малын үүлдрийг сайжруулж, “Хонины тоо толгойг баталж, үхрийн тоо толгойг нэмэгдүүлэх” стратегийн бодлого хэрэгжүүлж, гар хээлтүүлэг хийх арга хэлбэрийг сурталчлан малын үүлдрийг сайжруулан малчдын орлогыг нэмэгдүүлж байна. Нөгөө талаар стандартад нийцсэн тэжээн үржүүлэх түвшнээ дээшлүүлж, малчин айлууд хүрээ хашаа, дулаалгын болон өвс бордооны хашаа барих, услах тоног төхөөрөмж суулгах, өвс хадах зэрэг тоног төхөөрөмж худалдан авах ажлыг урамшуулан айл өрхүүдэд мал маллах талбай байгуулахыг дэмжиж байна. Мал аж ахуйн нутгуудаар өвөл, хаврын төлийн тоо толгойг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, үр ашгаа нэмэгдүүлж байна. Нэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегийн бодлого хэрэгжүүлж, Сөнид хонь, Үзэмчин хонь, Хөлөнбуйр хонь, Хорчин үхэр зэрэг нутгйин онцлогтой нэрт бүтээгдэхүүнийг буй болгож, тал нутгийн хонь, үхрийн махны нэр хүндийг улам өндөрт өргөж байна.

Ард түмэн, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллана
Өвөр Монгол орон “Ногоон”-ы нэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, “Үйлдвэрлэл”-ээр суурь болгон “Нарийн боловсруулах”-ыг эн тэргүүнд тавьж, хөдөө аж ахуйн үйлдвэрийг шинэчлэн, амуу тос, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахыг тэргүүн чухал үүрэг болгов. Түүнчлэн ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүний аж ахуйн нэгжээр тулгуур болгож, шилдэг, уламжлалт, өмөрмөц зэрэг аж ахуйн нэгжүүд хөгжсөн байдлыг бий болгожээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрийн үйл ажиллагааны явцад тэргүүний аж ахуйн нэгж болон ард түмний хооронд ашиг орлогын механизм байгуулах арга хэлбэрийг хэрэгжүүлэв. “Хөдөө орон нутгийн ард түмэн болон тэргүүний аж ахуйн нэгжүүдийн ашиг орлогын тухай холбоо барих механизмыг гүнзгийрүүлэх тухай санал” боловсруулж, тэргүүний аж ахуйн нэгж болон ард түмний ашиг орлогыг холбож, газар нутаг, хөрөнгө мөнгө, мэргэжил зэргээр хөрөнгө оруулахыг дэмжиж, олон талууд хамтдаа ашиг хүртсэн хамтын ажиллагааны механизм бий болгож, ард түмний ашиг орлогыг нэмэгдүүлж байна.
Мэн Ян /монгол хонь/ ХХК нь Хөххотын Чин Шүйхэ шянь байгаа бөгөөд тус компани нь “Суурин газар + малчин тариачин + компани + банк + баталгааны компани + даатгалын компани” зэрэг арга хэлбэрийн дагуу ажиллаж, ард түмэнд хөрөнгө мөнгөний баталгаа ханган, ард иргэдэд шилдэг үүлдрийн хонь, тэмээ үржүүлэхэд мэргэжлийн талын дэмжлэг үзүүлж байна. Энэ нь компаний шилдэг хонины мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг болж байгаа юм.
Тунляо хотын Зарууд хошууны Жэн Да амуу тосны худалдааны компани зэрэг олон компаниуд ард иргэдийг хөрөнгө оруулж хувьцаа эзэмшихийг уриалан, орлогоо хувьцааны харьцлаар хуваарилж, ард түмний орлогыг нэмэгдүүлж байна.
Өвөр Монгол оронд өнөөг хүртэл ашиг орлогын холбооны механизмд бүртгүүлсэн аж ахуйн нийт 1505 нэгж байгаа бөгөөд 2013 оныхоос 6 хувиар нэмэгджээ. Энэ нь захиалгын гэрээ, хувьцааний гэрээ, үнийн баталгаа, үйлчилгээний гэрээ, ажилд авах зэрэг ашиг орлогын сүлжээг буй болгосон юм. Өвөр Монгол орны хэмжээнд 2.14 сая малчин айлууд тус төсөлд хамрагдаж, энэхүү төслөөс хүн бүр дунджаар 5264 юаний орлого олов.
Өвөр Монголын тэргүүний аж ахуйн нэгж давуу талаа ашиглан нэгдсэн байдлаар тариалах, удирдах арга хэлбэрийн дагуу малчид, тариачдад мэргэжлийн үйлчилгээ хангаж, ард түмний амьдралыг баяжуулах тал дээр дэмжлэг үзүүлж байна. 2015 онд Өвөр Монголын хүн нэг бүрт ногдох дундаж орлого 10 мянган юаниас давсан бөгөөд 2016 онд нэмэгдээд 11609 юаньд хүрсэн байна.
