ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхим, Тунляо хотын Ардын Засгийн газар хамтран зохион байгуулсан Бүс ба зам• Овоон дээрх уулзалт “Хорчин цом”-ын нэрэмжит ӨМӨЗО-ы морин хуурын анхдагч тэмцээн 12-р сарын 20-ны өдөр Тунляо хотод нээлтээ хийсэн байна. Тус тэмцээн нь Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан Өвөр Монголын морин хуурын урлагийн солилцоо болон уламжлан хөгжүүлэх ажлыг дэмжихэд зорилго тавьсан байна.
Тэмцээний хагас шигшээ тэмцээнд оролцогчид “Оюунзандан”, “Оюудай” зэрэг Хорчин ардын дуугаар авьяас чадвараа сорьж, хуран цугласан үзэгч олноо баясгасан байна. Төгөлдөр хуурын ая хавсаргасан “Хувь заяа” болон ятга хөгжим хавсаргасан Хорчин ардын дуу “Нуунзаяа” нь морин хуурын хөгжмийн мянган он уламжилсан амьдралын хүчийг харуулж чадсан аж.
Энэ удаагийн тэмцээний анхны шигшээ тэмцээн нь 09-р сарын 13-наас 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Тунляо хот, Хөлөнбуйр хот, Баяннуур хот зэрэг Өмөр Монголын аймаг хотоос болон Хятадын Гирин муж, Наньжин хот зэрэг муж хотоос нийт 200 гаруй хүн бүртгүүлэн өрсөлдөж, 99 оролцогч шалгарч, хагас шигшээ тэмцээнд оролцжээ. 12-р сарын 22-ны өдөр хагас шигшээ тэмцээнд шалгарсан 20 оролцогч хамгийн эцсийн шигшээ тэмцээнд өрсөлдөх бөгөөд мөн өдрийн үдэш хаалтын ёслол болон шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах болно.
