solongonews
Мал маллах гэгч их ухааны ажил буюу
2017-08-16 16:42
Мал маллах гэгч мөн их ухааны ажил буюу
\n- Хашир малчин Тодбилэгийн мал маллах туршлагаас

     Мал маллана гэдэг зөвхөн мал дагаж явах төдий бус, харин түүнд их ухаан ордог. Сөнид зүүн хошууны Баян уул сумын Сайхантал гацааны малчин Тодбилэг гэгч олон жил мал маллаж, өвгөдөөсөө мал маллах ухааныг өвлөн авч, мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн хувиралт, бэлчээр усны өөрчлөлт зэрэгт зохицуулан өөрийн гэсэн маллах арга туршлагыг бүрдүүлсэн байдаг. Тиймээс тэрээр ган гачигтай жилд ч гэсэн малаа өнөр өсгөн, малынхаа тарга тэвээргэтэй маллаж ард олны дундаа хашир малчин хэмээн алдаршиж яваа билээ.

     Малчин Тодбилэг мал маллахдаа нутаг бэлчээр болон малын харьцалд илүү анхаардаг байна. Тэрээр 1000 илүү бод, бог мал маллахдаа өөрийн 933 га нутаг дээрээ бусдаас 1400 га нутаг түрээсэлж, бэлчээр нутгаа хэдэн дүүрэг хуваан ээлжлэн малладөг бөгөөд мал сүрэг нь тарга хүч сайтай, бэлчээр нутаг нь өн шимтэй байдаг .“Зундаа нэг билчээр дээр 7 -оос 14 хонооор бэлчээрлүүлж, хэрхэвч 14 хоногоос хэтрүүлдэггүй. Ямар сайн бэлчээртэй ч нэг л бэлчээр дээр 15-аас 20 хоног бэлчээхэд малын идэшлэх дуршил муудаж, бэлчээрээ голж эхэлдэг. Тиймээс 7-оос 14 хоног дээр нь нэг удаа бэлчээр соливол мал тарга хүч авах нь сайн бөгөөд бэлчээр ч муудахгүй юм гэж Тодбилэг өөрийн удаан оны туршлагаа ярьж байлаа. Малын бэлчээрийг нь тогтсон хугацаатай сольж байвал мал нэг л бэлчээрээ талхидахгүй бөгөөд өвсний соргогийг даган идээшлэж тарга хүч сайн авдаг аж. Өмнөх зууны ная, ерээд оны үед малчид малаа тэжээхийг бараг мэдэхгүй байж, жилийн дөрвөн улиралд бэлчээр усаа зохицуулан малаа шим сайтай бэлчээрт бэлчээрлүүлж тарга хүч авахуулдаг. “Уг нь хур бороон элбэг байхад манай нутагт хялгана, таана, хүмүүл, агь… гээд олон төрлийн шим тэжээлт өвс ургадаг байсан. Гэтэл одоо өвсний төрөл зүйл ихээр цөөрснөөс манайх жил бүрийн нэгдүгээр сарын аравдаас дөрөвдүгээр сарын аравд хүртэл эх малдаа бордоо нөхвөрлөн өгч шим авахуулдаг. Ингэвэл эх малын тарга хүч дүүрэн байхыг баталж, төл малдаа сайн” гэж Тодбилэг ярьж байлаа. Өвс ургамлын төрөл зүйл цөөрсөн байдалд тогтсон хугацаатай мал унаандаа бордоо нөхвөрлөдөг нь мөн ч малчин Тодбилэгийн хуримтлуулсан мал аж ахуйн туршлагын нэг болно. Малчин Тодбилэг хур бороо сайтай жил дүүрэн тарга авсан эх мал 150 - 160 жин байвал сайн, 110 - 120 жин бол гүйцэд тарга аваагүй гэж үздэг. Түүний хэлж буйгаар мал сүрэг дүүрэн тарга авсан үед өвчин эмгэгийг эсэргүүцэх чадвар сайн бөгөөд төлөвлөсний дараа ч тарга хүчээ баталж чаддаг. Хэрвээ дүүрэн тарга авч дийлэхгүй бол төлөвлөсний дараа эх мал нь мууддаг. Ингэж ярихад мал сүргээ дүүрэн тарга авахуулахад их чухал аж.

Мал сүрэг бол малчин хүний үйлдвэрлэл амьдралын суурь ба малчид мал унаагаа өнөр өсгөж явахаар чармайдаг. Мал сүргийн өнөр өсөлтийн нэгэн дайсан бол даруй өвчин гэм болно. Малчин Тодбилэг жил бүр угаалт цутгалт, зүү тарилга зэргийг нэгд нэгээр сайтар хийдэг. “Малын өвчин гэмийг сэргийлэх ажлыг хавраас эхэлж сайтар хийх нь даарна, эсвэл хожим хохирлыг нь өөрөө амсана. Малын тарилга цутгалтыг цаг тухайд нь сайтар хийвэл мал аж ахуй сая эрүүлээр хөгжиж чадна” гэж Тодбилэг ярьлаа. Мал аж ахуй бол үнэндээ маш хэврэг аж ахуй болно. Тиймээс мал сүргээ гамшиг зуд, өвчин гэмээс хамгаалах ажлыг сайтар хийх нь зүйтэй.

Мал сүргийн өнөр өсөлтийг батлах, төл малаа мэнд бойжуулахад үрийн мал сонгох, эх малдаа тохируулан үрийн мал тавих ч их чухал байдаг. Малчин Тодбилэгийн үзэж буйгаар 35 - 40 хонинд нэг хуц тавьж, 500 хонинд 12 хуц тавивал тохиромжтой гэнэ. Хуц тавихад хонин сүргийн тоогоо үндэслэн хэдий хуц тавихаа тогтоохоос гадна хуцаа яаж тохируулан тавих нь ч их чухал .“500 хонинд 12 хуц тавихаар бодвол 12 хуцаа нэг л зэрэгт тавьж болохгүй. Харин эхлээд зургаан хуцаа тавиад нэг долоо хоног болсны дараа дахин энэ зургаан хуцаа амрааж тэжээл бордоо нөхвөрлөн тарга хүчийг нь батлахын зэрэгт нөгөө зургаан хуцаа зөрж тавина. Ингэвэл төл нь жигд гарна.12 хуцыг зэрэг тавихад бие биеэ дуудах нь тохиромжгүй. Манайх хуцаа ингэж тавиад хориод өдөрт 800 гаруй төл тусж байсан бөгөөд 24 цагт 80 төл ч тосож байсан юм. Энгийн өдөр бол 20 - 40 төл гардаг” гэж малчин Тодбилэг үрийн мал сонгон тавих тухай туршлагаа ийнхүү ярьлаа. Хуц тавихад ердөө есөн сарын дунджаар тавих бөгөөд хуц тавихдаа бэлчээр соливол ороо ороход нь сайн байдаг гэнэ.

Хашир малчин Тодбилэг мал маллахдаа эдгээр олон баялаг туршлагыг хуримтуулснаас түүний сонгон бойжуулсан Сөнид хонь нь орон нутагтаа нэртэй байдаг бөгөөд тэдний маллаж байгаа үрийн малыг ч хүмүүс түрээслэн зарах маш дуртай байдаг байна. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл