Хятадын залуучуудын шинжлэх ухааны сэдэвтэй кино наадам Хөххотод боллоо
2017-10-31 22:52
Хятадын залуучуудын шинжлэх ухааны сэдэвтэй кино уран бүтээлийн 8 дахь наадам 10 дугаар сарын 29-ний өдөр Хөххотод болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээ нь Өвөр Монголд анх удаагаа зохиогдож байгаа аж. Энэ оны 3-р сараас бүх Хятадын 31 муж орон болон Хонконг, Макао зэрэг газруудаас нэр дэвшсэн 2000 гаруй уран бүтээлээс шилдэг 115 бүтээлийг сонгон шалгаруулж наадамд үзүүлсэн байна. Үүнд, шинжлэх ухааны шинэ эрэлхийлэл хийсэн баримтат кино 75, шинжлэх ухааны богино хэмжээний кино 26, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх 14 кино бүтээл оролцсон байна.
Мөн мэргэжлийн зураг авалт хийсэн бүх Хятадын 15 бүлэг хүүхдийн кино бүтээлийг 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Өвөр Монголын шинжилгээ мэргэжлийн ордонд үзүүлэх юм байна.







Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
