solongonews
Өвөр Монголын V боловсон хүчний хамтын ажиллагааны хэвлэлийн бага хурал болов
2017-07-10 17:03
Өвөр Монголын ”Тал нутгийн боловсон хүчин” дээд хэмжээний боловсон хүчний хамтын ажиллагааны солилцооны V удаагийн хурлын хэвлэлийн бага хурал болов.

Өвөр Монголын "Тал нутгийн боловсон хүчин" дээд хэмжээний боловсон хүчний  хамтын ажиллагааны солилцооны V удаагийн хурал ба Хөххот, Ордос, Бугатын шинийг санаачлан, шилдгийг бүтээх долоо хоногийн арга хэмжээний хэвлэлийн бага хурал 7 дугаар сарын 10-ны өдөр Өвөр Монголын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанд болов.  

Хурлын үеэр Өвөр Монголын Намын хорооны удирдлага Ван Хунбин, Ордос хотын орлогч дарга Рун Чанпин, Хөххотын Намын хорооны байнгын зөвлөл, зохион байгуулах хэлтсийн дарга Хуан Яли, Бугат хотын Намын хорооны байнгын зөвлөл, зохион байгуулах хэлтсийн дарга Бао Гүөчуань нар оролцож үг хэллээ.

ӨМӨЗО-ны Намын хорооны Зохион байгуулах хэлтэс, Хүний нөөц болон нийгмийн баталгааны танхим, Шинжлэх ухаан технологийн танхим, Боловсролын яам, Эвлэлийн хорооноос санаачлан, Хөххот, Бугат, Ордос хотуудын Намын хороо, Засгийн газраас хамтран зохион байгуулсан Өвөр Монголын "Тал нутгийн боловсон хүчин” дээд зэрэглэлийн боловсон хүчний хамтын ажиллагааны солилцооны V удаагийн хурал болон Хөххот, Ордос, Бугатын шинийг санаачлан, шилдгийг бүтээх долоо хоногийн үйл ажиллагааг 7 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Хөххот, Ордос, Бугат хотод тус тус зохион байгуулахыг албан ёсоор зарласан байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл