70 жилийн ороо босгоо хувирлын дагуу бид түүхийн хуудсыг сөхөж хамтдаа хувьсгалт туульсыг эргэцүүлье
“Тав нэгийн хурлын газар” нь 1986 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны гол түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалах нэгжээр сонгогдож, 2006 онд Төрийн зөвлөлөөс улсын гол түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах нэгжээр тодорсон байна. 2009 онд Төрийн Ухуулах Газраас улсыг хайрлах сурган хүмүүжил хийх жишээ үзүүлэх суурингаар сонгосон байна. 2334.15 тэгш дөрвөлжин метр талбайтай энэхүү хурлын газарт дэлгэн үзүүлсэн “Хянганы газар орны хувьсгалт тэмцлийн түүхэн байдал”-ын үзэсгэлэнд 300 гаруй гэрэл зураг болон үнэн бодит эд бодисыг дэлгэсэн нь Хятадын анхдагч цөөн тоот үндэстний ӨЗО-ныг байгуулсан гэрэл гэгээтэй түүхийн үнэн бодитой тэмдэглэл болно.
1945 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Японы Засгийн газар нөхцөлгүйгээр бууж өгөхийг тунхагласны зэрэгцээ тухайн үеийн Өвөр Монголын 2 сая ард түмэн үндэстний чөлөөлөлтийг баярлан тэмдэглэсэн байна.
1945 оны 9 дүгээр сарын дундуур Хятадын коммунист намын төв хороо нь төв хорооны 20 гауй гишүүн ба орлогч гишүүн, 20 мянга гаруй хариуцах дарга, 110 мянган гол хүчин бүхий цэрэг ангийг зүүн хойд оронд томилж, Хятадын коммунист намын төв хорооны зүүн хойдын товчоог байгуулсан байна.
11 дүгээр сарын 8-наас 9-ний өдрүүдэд Шаньси, Цахар Хэбэйгийн төв хорооноос “Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөний холбоот хурлыг байгуулж, Улаанхүү дарга хариуцаж, Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газрыг байгуулахад бэлдэнэ” гэж хоёр удаа цахилгаан мэдээ явуулсан байна. Төв хорооноос “Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөний холбоот хурлыг байгуулахыг түрүүлэн зөвшөөрнө, хөтөлбөрийг нийтэлж, өргөн олон монгол ард түмнийг дайчилж, хожмын Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газрыг байгуулах зорилтоор бэлтгэл хийгээрэй” гэж заавар ирүүлсэн байна.
Хагас сарын дараа 11 дүгээр сарын 25-наас 28-ны өдөр хүртэл /Улаанхүү дарга Чуулалт хаалганд Өвөр Монголын аймаг хошууны төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулснаар Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөний холбоот хурлыг байгуулж, Өвөр Монголын Өөртөө Засахыг нэгдсэн байдлаар удирдах байгууламж болгохоор тогтсон байна.
Өөртөө Засах хөдөлгөөний холбоот хурал байгуулагдсаны дараа зүүн баруун хэсгийн Өөртөө Засах хөдөлгөөнийг хэрхэн нэгтгэх асуудал тулгарч байлаа. 12 дугаар сард Улаанхүү дарга Лиү Цүн даргаар бүлгийн дарга болгосон ажлын бүлгийг зүүн хэсэгт томилсны зэрэгцээ зүүн баруун Монголыг нэгтгэх ажлыг хийсэн байна. 1946 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөний холбоот хурал ба зүүн Монголын ардын Өөртөө Засах Засгийн газрын тус тус 7 төлөөлөгч оролцсон зүүн баруун Монголыг нэгтгэх хурал Рэхэ мужийн Чэндү хотноо хуралдаж, “ Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөний нэгтгэх хурлын гол шийдвэр”-ийг нэгдсэн байдлаар батлав. Энэ нь Өвөр Монголын түүхэн дэх нэртэй “4•3”-ний хурал болно.
“4•3”-ний хурал нь Чин гүрний үеэс хойш Өвөр Монголын зүүн баруун газар нутаг урт хугацаанд хагацсан байдлыг эцэслүүлжээ. Энэ нь Монгол үндэстэн ба Өвөр Монголын бүхий л үндэстний хүчин чадлын нэгдэл болон эв нэгдлийг биелүүлсэн төдийгүй Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөн ба хувьсгалын тэмцлийг эрүүлээр хөгжих, Өвөр Монголын Өөртөө Засах Орныг байгуулахад суурь тавьсан байна.
1946 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хятадын Коммунист Намын төв хорооны зүүн хойд товчооны баруун Манжийн салбар товчоо нь Өвөр Монгол хөгжил болон зүүн хойдын дайны байдлыг үндэслэж, Намын төв хороонд Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газар байгуулах саналыг дэвшүүлжээ.
1947 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Вангийн сүм (Одоогийн Хянган аймгийн Улаанхот)-ийн нэгэн ёслолын танхимд (Одоогийн 5•1-ний хурлын газар) Өвөр Монголын Ардын төлөөлөгчдийн хурлаар дамжин Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газрын тэргүүлэгчээр сонгогдсон Улаанхүү Өөртөө Засах Засгийн газрын бүрэлдэхүүнээр сонгогдсоноо төлөөлж тушаалд гарч, Хятадын Коммунист Намын удирдсан Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газар байгуулагдсаныг тунхаглав.
1947 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Өвөр Монголын Ардын төлөөлөгчдийн хурал эхэлснээс 1947 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Өвөр Монголын Ардын төлөөлөгчдийн хурлаас Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгон гаргах хүртэлх хугацааг Өвөр Монголын түүхэн дэх цаг үеийг алсалсан чухал хурлыг “5.1 хурал” гэдэг .
Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газар байгуулагдсан нь Өвөр Монголын бүхий л давхаргын ард түмний олон жилийн турш дахь нэгдлийг биелүүлэх болон өөртөө засах хүсэл мөрөөдлийг биелүүлсэн байна. Түүнчлэн Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн эвлэлдэн нэгдэж нэгдэж, чөлөөлөлтөө олох хувьсгалт халуун сэтгэлгээг зоригжуулж, Өвөр Монголын нийгмийн өөрчлөлт эдийн засаг соёлын хөгжлийг ахиулахад цаг үеийг заагласан гүн гүнзгий ач холбогдолтой юм.
70 жилийн догшин давлагаанд хүнд бэрхийг даван, үндэстний орны өөртөө засах замд аугаа амжилт бүтээнэм
1947 оны 4 дүгээр сард Өвөр Монголын Ардын төлөөлөгчдийн хурлаас ӨМӨЗО-ны Засгийн газрын “Засаг явуулах хөтөлбөр” болон “Түр хэрэгжүүлэх зохион байгуулалтын хөтөлбөр”-ийг зөвшилцөж, ӨМӨЗО байгуулагдсан анхны ээлж дэх бүх шатны Засгийн газар болон бүх үндэстний ард түмний хууль сахин хууль хэрэгжүүлэх үндсэн үндэслэл болгож, үндэстний орны улс төрийн байгууллын улсад хэрэгжүүлэгдэхэд туршлага хангав.
Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Өвөр Монгол нь Хятадын УТЗЗ-нөөс хүлээн зөвшөөрсөн “Хамтын хөтөлбөр” болон “Үндэстний орны өөртөө засахыг хэрэгжүүлэх хөтөлбөр” зэрэг хууль тогтоолыг үндэслэн, бодит байгуулалтай уялдуулан, нэг хэсэг үндэстний ажлыг чангатгах, үндэстний цөөнх болон үндэстний төвлөрөн суурьшсан орны хөгжлийг түргэтгэх тухай орон нутгийн чанартай хууль тогтоолыг тогтоон, үндэстний орны өөртөө засах улс төр, эдийн засгийн байгууламжийг хэрэгжүүлэх үндсэн загварыг тогтоожээ .
1984 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зургаа дахь удаагийн Хятадын АТИХ-ын хоёр дахь удаагийн хурлаар “ БНХАУ-ын үндэстний орны өөртөө засах засах хууль”-ийг зөвшөөрч, Өвөр Монгол хууль тогтоох ахицаа нэг алхам түргэтгэсэн байна.
Хэдэн арван жилийн турш Өвөр Монгол нь Хятад улсын үндсэн хууль, үндэстний орны өөртөө засах хууль зэрэг хууль цаазаар үндэслэл болгон 565 хувь орон нутгийн хууль тогтоол тогтоон зөвшөөрч, олон арван тусгай дүрэм болон гурван үндэстний цөөнхийн өөртөө засах хошууны өөртөө засах дүрмийг багтаасан хуулийн системийг бүрдүүлж, үндэстний сурган хүмүүжил, үг хэл үсэг бичиг, лалын идээ ундаа, байгаль орчин хамгаалалт, газар шорооны менежмент зэрэг талаар цуврал тусгай дүрэм болон хууль тогтоолыг бүрдүүлж, үндэстнүүдийн хууль ёсны эрх ашгийг хүчтэй баталж, тухайн газар нутгийн эдийн засгийн хөгжил болон нийгмийн хөгжлийг ахиулжээ .
ӨМӨЗО байгуулагдсаны дараа 1947 оны 11 дүгээр сараас 1948 оны 4 дүгээр сар хүртэл Өвөр Монгол газар шорооны өөрчлөлт хийж, феодалын мөлжлөгийн байгууллыг устган, малчин тариачин эрх чөлөө олж эзэн сууж чадсан байна. Мал аж ахуйн оронд ардчилсан өөрчлөлт хийж, “Нутаг бэлчээр хамтынх болж, чөлөөтэй мал маллах”, “Тэмцэхгүй, хуваахгүй, анги давхарга хуваахгүй” ба “Ядуу малчдыг дэмжих, малчин болон малын эзэнд ашигтай байх” бодлогыг хэрэгжүүлсэн нь Өвөр Монголын тал нутагт сэргэн мандлыг бий болгожээ. Хот суурин, үйлдвэр худалдааг хамгаалан, зэр зэвсгийн үйлдвэр, арьсны үйлдвэр, хөнжил дэвсгэр хувцасны үйлдвэрийг сэргээх буюу байгуулж, үйлдвэрлэсэн зэр зэвсэг болон цэргийн хэрэгцээтэй зүйлийг өмнө фронтын зүүн хойд хээрлэн байлдах цэргийг армийг хангасан байна.
1947 оноос 1957 он болтол 10 жилийн хугацаанд ӨМӨЗО-ны бүтээн байгуулалтын үйлс болон социализмын өөрчлөлт хүмүүсийн анхаарлыг татам амжилт гаргаж, улс төр тогтуун, эдийн засаг хөгжсөн, соёл цэцэглэсэн, үндэстнүүд эвтэй найртай байгуулалтыг анхны алхам бүрдүүлж, нам болон улсад үндэстний орон өөртөө зассан үлгэр жишээ хэмээгджээ .
“Нэгдүгээр таван жил”-ийн төлөвлөлтийн хугацаанд Хятад улсын шинээр тавьсан 8 зурвас төмөр замын гол шугамд Жининээс Эрээн хот, Бугатаас Ланжөү хүрэх 2 гол шугам нь Өвөр Монголд бий. Хятад улсын 156 чухал их барилгын бүтээн байгуулалтын төслийн дотор Бугатын болд төмрийн үйлдвэр, Өвөр Монголын нэгдүгээр машин механизмын үйлдвэр зэрэг 6 төсөл нь Өвөр Монголд бий. Энэхүү Өвөр Монголын том хэмжээний социализмын бүтээн байгуулалтын ажил ид өрнүүн явагдав.
Өөрчлөлт нээлт хийснээс хойш Өвөр Монгол бодит байдалдаа суурилж, нэлээд эрт тариалах оронд ургац хураалттай нь холбогдуулан өрхөд хариуцуулах хариуцлагын дүрмийг хэрэгжүүлэн, мал аж ахуйн оронд “Мал бэлчээрийн хос хариуцлага”-ын дүрмийг бүтээлчээр тогтоож, мал аж ахуй тариалангийн орныг илүү хөгжилтэй болгожээ. “VI таван жил ”-ийн хугацаанд Өвөр Монгол “Зүүн хэсэгтээ ой шугуй баруун бүсдээ болд төмөр, өмнө хэсэгт үр тариа хойд хэсэгт мал аж ахуй”-тай байх эдийн засгийн хөгжлийн төлөв байлыг бүх талаар бүрдүүлэв. “VII таван жил”-ийн хугацаанд эдийн засаг нийгмийн хөгжлийн ахицаа түргэтгэв. 1987 оны 12 сард ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны дөрөв дэх удаагийн бүх гишүүдийн тавдугаар хурлаар 20 дугаар зууны сүүлийн 10 жилийн эдийн засаг нийгмийн хөгжилд ерөнхий төлөвлөгөө хийжээ.
Шинэ зуунд орсны дараа өөрчлөлт нээлтийн урсгал дунд Өвөр Монгол баруун бүсийг илүү их нээн хөгжүүлэх зэрэг Хятад улсын стратегийн бодлогын боломжийг ашиглан, “Ой модоор гол болгож, олон төрлийг хийх” бүтээн байгуулалтын чиглэл, “Хоёр орон нэг бүс”-ийн ерөнхий стратегийн бодлого, эдийн засаг нийгмийн хөгжлийн “Таван их стратегийн бодлого”, “Хоёрыг өөрчилж, хоёрыг дээшлүүлэх”, “Шинжлэх ухааны үзэл баримтлалтай хөгжүүлж, ард иргэдээ чинээлэгжүүлж, орноо хүчирхэгжүүлэх” зэрэг стратегийн бодлого чиглэлийг дурдаж, нөөц баялгийн давуу талаа эдийн засгийн давуу тал болгон өөрчлөхийг ахиулж, өөрчлөлт нээлт ба орчин үеийн бүтээн байгуулалтыг тасралтгүй түлхэн урагшлуулжээ.
70 жилийн хад мэт бат чанга баримтлал нь Өвөр Монголын хөгжлийн түүх нь үндэстний эв нэгдэл дэвшлийн түүх болохыг гэрчилнэ
Чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх явцад үндэстний цөөнхийн нэгийг ч орхихгүй. Хил хязгаараа мандуулж ард иргэдээ чинээлэгжүүлэх ажиллагаа, хүн ам цөөн үндэстний хөгжлийг тэтгэн дэмжих, үндэстний цөөнхийн хөгжлийн 3 тусгай төлөвлөгөөг тогтоосон нь Өвөр Монголын хэсэг залгалдсан онцгой ядуу орон нутаг ба үндэстний цөөнх төвлөрөн суусан газар нутгийг ядуурлаас ангижруулах ажлыг гол болгож, Өвөр Монголын шинээр нэмэгдсэн эдийн засгийн ядуурлыг бууруулах хөрөнгө мөнгөний 60 хувиас илүү үндэстний цөөнх төвлөрөн суусан газар нутгийн хөгжилд зарцуулав. ӨМӨЗО-ны тусгай төрлийн төлөвлөгөөг тогтоож, үндэстний цөөнхийн шилдэг боловсон хүчнийг бэлтгэх, сонгон дэвшүүлэх ба хэрэглэх эрчмээ илүү их чангатгажээ. Үндэстний АТИХ-ын төлөөлөгч, УТЗЗ-ний гишүүн Өвөр Монголын АТИХ-ын төлөөлөгч, УТЗЗ-ний гишүүн тус тус 38 хувь болон 37 хувийг эзэлж, үндэстний цөөнхийн төрийн алба хаагч Өвөр Монголын нийт албан хаагчийн 32 хувийг эзэлж, эдгээр гүйцэтгэл тоо нь үндэстний цөөнхийн хүн амын Өвөр Монголын ерөнхий хүн амд эзлэх харьцлаас дундаж хэмжээнээс өндөр байдаг.
Өвөр Монгол нь Хятад улсын “Умардын том хаалга”, нийслэлийн “Хот хамгаалах гол” мөн. ӨМӨЗО нь нэгдүгээр хариуцлагаа бүх талаар хэрэгжүүлж, цэрэг, иргэд нэгдэж, цэрэг арми болон газар нутаг холбон, нам засаг, цэрэг цагдаа хүч хамтран хил хязгаараа засаж “Хөндлөнгөөр үзүүрт нь гаргаж, гулдаар ёроолд нь тулгах, нөхцөл байдлаа харилцан мэдэгдэж, нөөц баялгаа хамтдаа ашиглан, холбон сэргийлэн засах, холбон хянах” хүчирхэг нэгдсэн хүчин болж бүрэлдэж, нийгмийн эв нэгдлийн тогтвортой байдлыг эрс гуйвахгүй хамгаалан Хятад улсын умардын амар тайвныг батлав.
2016 оны 12 дугаар сард Ли Жихэн дарга Хөлөнбуйр хотын хуучин Барга хошууны Эвенк үндэстний сумын Мөнгөннуур багийн иргэдтэй уулзав. Ли Жихэн малчин Мижигдоржийн гэрт хүрч: - Сүүтэй цайны анхилам үнэр ханхлахаар яг л гэртээ харьсан мэт санагдана. Сүүтэй цай ээжийн халуун хайр, сүүтэй цай эх нутаг мөн” гэв.
70 жилийн урагшаа аян: Өвөр Монголд үндэстний газар нутгийн их далд хүчийг тасралтгүй бадруулжээ
Өвөр Монголын хөгжил муутай газар нутгийн хувьд гол зөрчил нь мөн л хөгжлөөр удаан байгаа асуудал болно. Хөгжлийг баримтлах нь мөн л ӨЗО-ны бүх асуудлыг шийдвэрлэх зангилаа болжээ. Зохих эдийн засгийн нэмэгдэл хурдыг батлах нь ӨЗО-ны “Хятад улсын дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий өртөг болон хот хөдөөний суугуул иргэдийн хүн дунджийн орлогыг 2010 оныхоос дахин нэмэгдүүлэх” зорилтыг биелүүлэх шаардлага болохын зэрэгцээ орчин үеийн Өвөр Монголыг байгуулах болно.
2017 оны эхэнд Өвөр Монгол “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний дагуу ӨЗО-ны гол төсөл болон төслийн нарийн дансыг судлан тогтоож, дэд бүтэц, аж үйлдвэрийн хэлбэрээ өөрчлөх, шат ахиулах, байгаль орчин орчныхамгаалалт, нийгэм иргэдийн амьдрал зэрэг дөрвөн талыг хамарч, ерөнхий хөрөнгө оруулалт нь 38.5 наяд юаньд хүрч, ирээдүйн хөгжилд бат суурь тавьжээ.
2017 онд амьдралын боломж муу байдлыг үндсэндээ арилгаж, орны зэрэглэлийн ядуу хүндрэлтэй 26 хошуу шянийг ядуурлаас ангижруулж, 2020 он болоход улсын зэрэглэлийн 31 ядуу хүндрэлтэй хошуу шянийг ядуугаас ангижруулна. Өвөр Монгол олон түмний хүсэл мөрөөдөл болсон өрнөл хөгжил аз жаргалын шинэ хуудсыг бичиглэлээ.
Өөрчлөлт нээлт хийсний дараа Өвөр Монгол нь Хятад улсаас хэрэгжүүлж байгаа баруун орныг нээн хөгжүүлэх төрийн бодлогын ахиц дэвшлийн дагуу арвилан хэмнэхийг тэргүүнд тавих, хамгаалахыг тэргүүнд тавих, аяндаа сэргээхээр гол чиглэл болгож, экологийн бүтээн байгуулалтыг хамгийн том үндсэн бүтээн байгуулалт болгон ажиллаж, эргэлтэт эдийн засгийг илүү хөгжүүлж, Бээжин, Тянжины элсний эхийг засах, гурван умардын сэргийлэлтийн ой, ойн нөөцийг хамгаалах, бэлчээрлүүлэхийг зогсоож өвс тарих, шинэ ээлжийн тариаланг зогсоож, ой мод тарих зэрэг Хятад улсын байгаль орчныг сэргээн засах гол төслийг бүх талаар хэрэгжүүллээ. Намын XVIII хурлын дараа ӨЗО нийт 38.7 тэрбум юанийн хөрөнгө оруулж, экологийн бүтээн байгуулалтын цар хүрээг 13 сая га талбайд хүргэв. Нутаг бэлчээрийн байгаль орчны нөхвөрийн төрийн бодлогыг хэрэгжүүлэн, 18 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 67 сая га талбай ашиглаж болох нутаг бэлчээрийг бүгдийг хамгаалах хэмжээнд оруулав. Зургаан том газар орны ногооруулалтын төслийг идэвхтэй ахиулж, 47.8 тэрбум юанийн хөрөнгө оруулж, ногооруулалтын талбайг 410 мянган га талбайд хүргэв.
70 жилийн цөхөршгүй зүтгэл: Өвөр Монгол үндэстний орны өөрийн хөгжлийн чадвараа чангатгав
ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн Х хурлын хоёр дахь удаагийн хурлаар: Олон төрөлжсөн хөгжил, олон шадаар тулгуурлуулсан орчин үеийн аж үйлдвэрийн систем, олон төв, нэг бүс олон тэнхлэгтэй шинэ хэлбэрийн хот суурингийн систем, өвөрмөц онцлогтой, давуу талтай орон нутгийн шинийг бүтээх систем, хөгжилд зохицсон, зохих хэмжээгээр урьдчилсан дэд бүтцийн салбар системийг идэвхтэй байгуулна. Шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, мэдээ мэдээлэл, хот суурин, хөдөө аж ахуйн орчин үе ба ногоон хөгжлийг гүнзгий нэгтгэн хөгжүүлнэ. Хятад улсын чухал эрчим хүчний суурин, шинэ хэлбэрийн химийн аж үйлдвэрийн суурин, өнгөт төмөрлөгийг үйлдвэрлэн боловсруулах суурин, бохирдолгүй хөдөө аж ахуйн ашиг шимийг боловсруулах суурин, стратегийн чанартай шинээр мандсан аж үйлдвэрийн суурин ба улсын дотоод гадаадын нэртэй аялал жуучлалын орныг байгуулна. Төмөр замын сүлжээ, авто замын сүлжээ, агаар аяллын сүлжээ, усан ашиглалтын сүлжээ, эрчим хүчний сүлжээ, мэдээлэл холбооны сүлжээ зэрэг долоон сүлжээний системийг түргэтгэн байгуулна. Шинэ эрчим хүч, шинэ материал, эрчим хүчийг хэмнэх, бохирдолгүй, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, том дата, үүлэн тооцоолуур, биологийн шинжлэх ухаан мэргэжил, монгол, хятад эм эмнэлэг зэрэг долоон стратегийн чанартай шинээр мандсан аж үйлдвэрийг хөгжүүлнэ.
2016 оны 11 дүгээр сард албан ёсоор нийтэлсэн “Хөххот-Бугат-Ордосын хамтын ажиллагааны хөгжих төлөвлөгөөний хөтөлбөр (2016-2020 он )” нь Хөххот-БугатОрдосыг шинээр мандсан дэлхийн сүүний үйлдвэрийн төв, дэлхийн зэрэглэлийн “Ховор шороо+“-ийн аж үйлдвэрийн төв, нөөцийн хэлбэрийн аж үйлдвэрийн хэлбэрээ өөрчлөн шат ахиулах жишээ үзүүлэх дүүрэг болгон байгуулж, Өвөр Монголын гурван хотоор дагуулан хөгжүүлж аж үйлдвэрийн бүтцэд төлөвлөлт хийж, шилдэг болгоход өргөн орон зай хангаж өгсөн байна. 2016 онд том датагийн аж үйлдвэрийн танилцуулах хурал Бээжинд амжилттай болж, 80 гаруй тэрбум юанийн төслийн хэлэлцээрт гарын үсэг зурж, Өвөр Монголд том дата төвийг байгуулах ба дэлхийн зэрэглэлийн том датагийн аж үйлдвэрийн сууринг байгуулах гарааг эхлүүлэв. 2017 оны 2 дугаар сард хийсэн аялал жуучлалын хөгжлийн их хуралд “Хятад улсын дотоод гадаадад нэр алдартай аялал жуучлалын орныг бүтээн байгуулах” болон үзэсгэлэнт Өвөр Монголыг байгуулах дунд аж үйлдвэрийн бүтцэд төлөвлөлт хийж шилдэг болгох өргөн орон зай хангаж өгөв.
2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Бээжинд ӨМӨЗО ба Төвийн аж ахуйн нэгжийн ярилцах хурал амжилттай болж, Өвөр Монгол ба Төвийн аж ахуйн нэгжийн хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх шинэ хуудсыг нээж, ӨЗО болон 9 аймаг хот нь төвийн аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагатай 383 том чухал төсөлд гэрээ байгуулж, Өвөр Монголын том аж үйлдвэрийг хөгжүүлэхэд өргөн орон зай хангаж өгөв.
Төмөр замын сүлжээ, авто замын сүлжээ, агаарын аяллын сүлжээ, усан ашиглалтын сүлжээ, эрчим хүчний сүлжээ, мэдээлэл холбооны сүлжээ зэрэг долоон сүлжээний байгуулах ажлаа эхлүүлж, шинэ эрчим хүч, шинэ материал, эрчим хүчийг хэмнэх, бохирдолгүй, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, том дата, үүлэн тооцоолуур, биологийн шинжлэх ухаан мэргэжил, монгол, хятад эм эмнэлэг зэрэг стратеги бодлогын шинжтэй шинээр хөгжиж буй долоон аж үйлдвэрийг хамтад нь хөгжүүлэн, хэлбэрээ өөрчлөн шинэчлэхийг түргэтгэж, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх болон орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулахад баталгаа, тулгуур хүчийг хангах хэрэгтэй гэжээ.
Энэ бол аж үйлдвэрийн бүтцийн стратеги бодлогын шинжтэй зохицуулалтыг түлхүү ахиулах урсгал бөгөөд орчин үеийн Өвөр Монголыг үндсэнд нь биелүүлэх шинэ аяныг эхлүүлсэн цаг үеийн урсгал мөн. Аж үйлдвэрийн бүтцийн стратеги бодлогын шинжтэй зохицуулалт нь тооны өөрчлөлтөөс чанарын өөрчлөлтөд хүрч, Өвөр Монголын эдийн засгийн хэлбэрээ өөрчлөн хөгжих хүчийг дэмжих бөгөөд үүний үр дүнд 2016 оны Өвөр Монголын эдийн засгийн ерөнхий хэмжээ 1860 тэрбум юанийг давж, өсөлтийн хурд нь 7 хувиас дээш байсан юм. Хүн дунджийн GDР үргэлжлэн 10 мянган юанийг давж, Хятад улсын хэмжээнд тэргүүний эгнээнд орсон нь ердийн олон нийтийн төслийн орлого анх удаагаа 200 тэрбум юанийг давж, өнгөрөн жилийн мөн үеэс 7 хувиар нэмэгдсэн байна. Эрдэнэ шишийн тариан талбайд төлөвлөлт хийж хасах үүргийг давуулан биелүүлсэн ба 2.91 сая тонн болд төмрийн үйлдвэрлэлийн чадавх болон 3.3 сая тонн нүүрсний үйлдвэрлэлийн чадавхыг бууруулан, үйлдвэрлэлийн чадавхыг бууруулах бүтэн жилийн үүргийг урьдчилан биелүүлжээ.
Гол тариалангийн төрөл зүйл, мал тэжээврийн үүлдэр сайжруулсан хэмжээ 96 хувийг давж, Хятадын хэмжээн дэх үхэр хонины хамгийн том үүлдрийн сууринг байгуулан, бохирдолгүй, органик хүнсний зүйлийг үйлдвэрлэх хэмжээ Хятад улсын хэмжээнд гуравны нэг хувийг эзлэх болов. Нүүрсийг цахилгаан болгон ашиглах, нүүрсийг тос болгох, нүүрсээр хий үйлдвэрлэх, ховор шорооны хэрэглээ зэрэг нөөцийг нарийн боловсруулах аж үйлдвэрийн хөгжил Хятад улсын хэмжээнд тэргүүлж, салхины хүч, нарны энергиэр цахилгаан гаргах шинэ энергийн аж үйлдвэрийн машин цогцолборын хэмжээ мөн ахлах байранд орсон байна.
Өвөр Монгол гурван өөрчлөлтөөр бүх бүс нутгийн олон төрлийн өөрчлөлтийг хөтлөн дагуулж, өөрчлөлтөөр хөгжлийг түргэтгэх зүтгүүр болгоно. Өвөр Монголын гадаад нээлтийг цаашид өргөтгөх тухай ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн Х хурлаас “Умард зүгт мордон, өмнөд зүгт бууж, дорно зүгт урагшлан, өрнө зүгт зорчиж, дотно гаднахтай хөтлөлцөх олон талын гадаад нээлт”-ийн шинэ нөхцөл байдлыг бий болгоно хэмээн хураангуйлан дүгнэжээ. Энэ нь хэдхэн үг хэдий ч Өвөр Монголын бүх талын нээлтийн шинэ төрхийг зурж өгсөн байна.
Умард зүгт мордоно. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, Орос, Монгол хоорондын хамтын ажиллагааны тогтолцоог төгөлдөржүүлэн, Хятадын умардад нээлттэй байх чухал бэхлэлтийг түргэтгэн байгуулна. Зүүн хойд Ази дахь нээлтийг өргөтгөн, Зүүн хойд Азийн улс орны хамтын ажиллагааны чухал хүйсийг бий болгоно.
Өмнөд зүгт бууна. Хонконг, Макао, Тайвань болон Зүүн өмнөд Ази хоорондын харилцаа, солилцоогоо бэхжүүлж, өмнөд нээлт хийх шинэ орон зайг тэлнэ.
Дорно зүгт урагшилна. Бээжин-Тяньжин-Хэбэй, Ляонин-Гирин-Хармөрөн зэрэг газар орны хөгжилтэй идэвхтэй уусаж, далай дагуух орны тэргүүний аж үйлдвэрийн шилжилттэй идэвхтэй золгон, газар орон дамнасан чухал том дэд бүтцийн бүтээн байгуулалт болон аж үйлдвэрийн хүрээлэн дүүргийг хамтдаа бүтээн байгуулахыг дэмжинэ.
Өрнө зүгт зорчино. Төв Ази, Баруун Ази болон Европ хоорондын эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүлэн, өрнөдөд нээлттэй байх олон улсын эдийн засаг, худалдааны замыг байгуулна. Ши Жиньпин даргын чухал ярианы зорилго зорилтыг бүх талаар хэрэгжүүлж, Өвөр Монгол илүү өргөн хараа, цар хүрээгээр дэлхийн зүг урагшилж байна. Шинэ ээлжийн Бээжин, Өвөр Монголын хамтын ажиллагаа бүх талаар нээгдэж, Өвөр Монголын бизнесменүүдийн анхны их хурал, Хонконгийн хамтын ажиллагааны төслийг танилцуулах хурал, Рашааны дээд уулзалт, Өвөр Монголын том дата аж үйлдвэрийн танилцуулах хурал зэргийг амжилттай зохион байгуулав.
2016 оны 11 дүгээр сард ӨМӨЗО-ны дарга Бү Шяолинь ӨЗО-ны Засгийн газрын төлөөлөгчдийн багийг ахлан Хонконгт хүрч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон танилцуулах, солилцох цуврал арга хэмжээг зохион байгуулав. Төлөөлөгчдийн баг нь 9.45 тэрбум ам.долларын өртөг бүхий санхүү, бараа бүтээгдэхүүний гүйлгээ, аялал жуучлал, хотын дэд бүтэц зэрэг салбарын 44 төсөлд гарын үсэг зурж, ганзага дүүрэн буцсан байна. 2017 оны 2 дугаар сард Өвөр Монгол болон Төвийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны хурал дээр Өвөр Монгол нь мөн нийт 88 төсөлд гарын үсэг зурж, ерөнхий хөрөнгө оруулалтын хэмжээ нь 402 тэрбум юанийг давсан юм.
70 жил гэдэг хоромхон зуур л аж. БНХАУ гэх энэхүү өөрчлөлт хөгжлийн аварга том хөлөг онгоцны дээрээс харахад Өвөр Монголын 70 жилийн сүрлэг жавхаатай хөгжлийн түүхэн аян нэгэн зүйлийг нотолж байна. Зөвхөн ХКН-ын удирдлага дор Хятадын онцлогтой социализмын замаар замнаж, Ши Жиньпин даргаар ахлуулсан Намын төв хороотой дээд хэмжээнд нэгдэхийг баримтлан, бүтээлч, зохицолтой, бохирдолгүй, нээлттэй, хамтдаа эдлэх шинэ хөгжлийн ойлголтыг бий болгож, ард түмнээр гол болгох хөгжлийн үзэл баримтлалыг барин, “Гурван хорио шугам”-ыг бат сахин, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх болон нээлтээ өргөтгөх, хуулиар засах, намыг бүх талаар чанд засахыг баримталбал Өвөр Монгол маань цэцэглэн хөгжиж, өөдлөн дэвшсэн өнөөдөр болон илүү сайхан маргаашийг угтан авч чадна.
