Алтан нар орчлонг гийгүүлж, хөвөн үүл огторгуйг чимсэн зуны сайхан өдөр Хангин Хойд хошууны Шамба суурингийн Жянь Шэ гудамжны гэр хороололд хүрэхэд шинэхэн тавьсан нарийхан засмал зам дурайж, жигдрэн ургасан уд моддоос шинэ ногооны үнэр ханхалж, царай дүүрэн мишээл тодруулсан настан буурлууд модны сүүдэрт амран суух харагдлаа.
Орон сууцны айлууд мэт ус, дулаалга бүх зүйл бүрдсэн нэг айлд ороход гэрийн эзэн Ван Шэнли:
- Засгийн газраас санхүүжүүлэн гэр хорооллыг маш сайхан засаж өглөө. Бохир усны хоолой, дулаалга, ариун цэврийн өрөө зэрэг орон сууцанд байдаг бүх зүйл бүрдсэн. Гадагш гарахаас тэгш дардан замтай, хог новшоо хаяхаас хогийн савтай болж, улмаар орчин нөхцөл ч сайжирсан гэж олзуурхан ярилаа.
Сүүлийн жилүүдэд Хангин Хойд хошуу иргэдийн оршин амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, хотын бүтээн байгуулалтын чанарыг дээшлүүлэхээр зорилго болгож, орон сууцны шинэчлэлд хамрагдаагүй гэр хорооллын хэсэгт ерөнхий өөрчлөлт хийж, оршин суух орчин нөхцөлийг сайжруулан, иргэдэд аз жаргал эдлүүлэхээр хүчин зүтгэж байна.
2016 оны эцсээс эхлэн Хангин Хойд хошуу Жянь Шэ гудамжны гэр хорооллын 400 гаруй өрхөд гэр хорооллыг шинэчлэн засах төслийг хэрэгжүүлж эхлэв. Тус хошууны Орон сууцын бүтээн байгуулалтын товчооны баг сумын тасгийн дарга Фань Гүөминь хэлэхдээ:
- Ажиллахын зэрэгцээ арга зам хайсан хэдий ч амжилт үр дүн маш сайн байна. Гэр хорооллыг шинэчлэн засах төсөл ард иргэдийн сэтгэлд хүрч чадсан гэлээ.
