
ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь, Ухаанхад хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Дуань Жичян хуралд оролцов.
Хурлыг ӨМӨЗО-ы Засгийн газраас санаачлан, ӨМӨЗО-ы Хүний нөөц, нийгмийн баталгааны газар, Улаанхад хотын Засгийн газраас хамтран зохион байгуулсан байна. Тус үйл ажиллагаа нь хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэн, бүс нутгууд холбоолон ажилд авах, онлайнаар ажилд авах, хөдөлмөр эрхлэлтийн ажил үйлчилгээг дүүрэг хотхон, аж ахуйн нэгж, сургууль, цэргийн хотхон, баг хүртэл хангах үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой. Энэ нь нэг талаас их дээд сургууль төгсөгчид, тариаланчид, ажилчид, цэргээс халагдсан хүмүүс, ажил эрхлэхэд бэрхшээлтэй хүмүүст ажил олгох, бизнес эрхлэх боломж нөхцөлийг ханган, олон олон хүнд тогтвортой ажлын байр хангахад тусална. Нөгөө талаас мэргэжлийн сургалтыг бэхжүүлэх болон ажил эрхлэлтийн үйлчилгээг нэмэгдүүлэн, ажил олгогчдын эрэлт хэрэгцээг хангах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх үүргийг бүрэн дүүрэн хангахад нь тусална.
Хурлын үеэр Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Улаанхад хотын Хөдөө аж ахуйн дэвшилтэт техникийн сургууль зэрэг 10 сургууль хувийн хэвшлийн сургалтын байгууллага болох И Ли групп, Улаанхад хотын Hongshan өндөр технологийн аж үйлдвэрийн парк зэрэг 10 компанитай сургалт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн 239 аж ахуйн нэгж ажил эрхлэлтийн хуралд оролцон 10 мянга гаруй ажлын байраар хангаж, 35 бизнес эрхлэлтийн төслийн ололт амжилтыг танилцуулсан бол 26 техник мэргэжлийн сургалтын байгууллага нь сургалтын хөтөлбөрөө танилцуулсан байна.
