solongonews
Алшаа нутгийн цагаан гоёоны соёлын наадам болж байна
2019-05-10 12:10
Алшаа нутгийн цагаан гоёоны соёлын наадам болж байна.

10 дахь удаагийн олон улсын цагаан гоёо, эмд орох элсний ургамлын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал ба хоёр дахь удаагийн цагаан гоёоны соёлын наадам энэ сарын 09-ний өдөр Алшаа аймгийн Алшаа говийн цагаан гоёоны үзэсгэлэнгийн хүрээлэнд нээгджээ. 

Заг модны үндсэн дээр ургадаг үнэт ургамал цагаан гоёо нь “Цөл газрын орхоодой” хэмээн нэрлэгдсэн аж. Өвөр Монголын цагаан гоёоны уналт болон чанар Хятадад тэргүүлдэг байна.

Алшаагийн “Цагаан гоёо” брэндийг бий болгож, цагаан гоёог шинжлэх ухаанч аргаар тарьж ургуулан, малчид тариачдын орлогыг нэмэгдүүлж, цагаан гоёог хятад эмийн материал болгох, элсний өвөрмөц үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд уг арга хэмжээг зохион байгаа аж.

Уг арга хэмжээнд Хятадын дотоодын болон Япон, Британи улсын мэргэжилтэн, аж ахуйн нэгжүүдээс нийт 230 гаруй хүн оролцлоо.

Цагаан гоёо нь мөн Хятадын уламжлалт анагаах ухааны тун ховор нандин эмийн ургамал бөгөөд эрт дээр үеэс барууны орнуудын эзэн хаанд өргөх үнэт зүйл байсан ажээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл