solongonews
Дарга Бү Шяолинь ОХУ, Монгол Улсад айлчлав
2019-07-01 11:51
ӨМӨЗО болон ОХУ, Монгол Улс хооронд салбаруудын харилцаа, прагматик хамтын ажиллагааг дэмжих зорилгоор ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолингээр ахлуулсан төлөөлөгчийн баг 06-р сарын 22-ноос 28-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү муж, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Монгол Улсад тус тус айлчилсан байна.

     Бү Шяолинь дарга ОХУ-ын Эрхүү мужид айлчлах үеэр Эрхүү мужийн захирагч С.Г.Левченкотой уулзаж, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, соёл, хүмүүнлэг, нийгмийн салбарт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Өвөр Монголын Хөлөнбуйр-Эрхүүгийн аялал жуулчлалын сурталчилгааны хуралд оролцсон байна. Бүгд Найрамдах Буриад Улсад айлчлах үеэрээ хоёр бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийж, хоёр бүс нутгийн Засгийн газар хоорондын тогтмол хугацааны уулзалтын механизмыг бий болгохыг дэмжлээ.

        Дарга Бү Шяолинь Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Батлан Хамгаалалтын сайд, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, МХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нартай уулзав. Хоёр тал хоёр улсын тэргүүн нарын тохиролцсон чухал хамтын ойлголт, "Бүс ба зам", "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтад гүнзгий нэгтгэх хүрээнд ярилцаж, ӨМӨЗО болон Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, боомтын дэд бүтцээр холбогдох, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн цар хүрээнд уулзалт хэлэлцээр хийсэн байна.

Зохиогч: Дай Хун
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл