
Өнгөрсөн ням гараг буюу 22-ы өдөр 2018 оны IV удаагийн “Ирээдүй цом” болон Хорингэр Олон Улсын хөл бөмбөгийн өсвөрийн урилгын тэмцээний нээлт ӨМӨЗО-ы Хөххотын Хорингэр хөл бөмбөгийн суурин хотод болжээ.
Хорингэр “Ирээдүй цом” олон улсын хөл бөмбөгийн урилгын тэмцээн нь 10 өдрийн хугацаатай үргэлжлэх бөгөөд Өвөр Монголын Шэн Лэ соёл урлагийн хөрөнгө оруулалтын компани, Хорингэр суурингийн Засгийн газраас хамтран зохион байгуулж буй брэнд тэмцээн уралдаан юм.

Энэ оны тэмцээнд 4 улсын 20 гаруй хотын 50 шахам өсвөрийн баг урилгаар оролцож байгаа аж. Тэмцээнээс өмнө сургагчид болон баг тамирчид харилцан чөлөөтэй санал бодлоо солилцохын зэрэгцээ бэлтгэлээ бүрэн хангаж амжсан байна. 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өсвөрийн хөл бөмбөгчид, ар гэрийнхэн Өвөр Монгол дахь аяллаа эхлүүлж, Хөххотын түүх соёлтой танилцах боломжтой болжээ.


Монгол Улсын Өсвөрийн баг

ОХУ-ын Өсвөрийн баг
