
Зөвхөн гэрт нь ирдэг хүмүүсийг хараад, “Энэ томчуул юу хийгээд байна” гэж гайхдаг байсан гэдэг. Сүүлийн үед өөрийн бие нь бусдаас ялгаагүй атал яагаад Дархад болсон манай гэрийнхнийг өрөөл хүмүүс хүндлээд байдаг билээ гэж боддог болжээ.
2011 онд Нацагдорж Америк улсын Хурлын номын сангийн урилгаар Америкт 20-иод ажиллахдаа тэнд хадгалагдаж байсан 4000 монгол ном болон 200 гаруй эртний ховор нандин монгол бичгийг уншаад, “Манай гэрийн тэр хуучин бичиг чинь үнэхээр эрдэнэ байна” гэж дуу алдсан гэдэг. Өнгөрөн одсон хагас зууны хугацаанд Нацагдорж Дархадын уламжлалаа энэ мэтээр уламжлан сэргээсэн бөгөөд нартын нэгэн гайхамшиг болсон Чингис хааныг хүндлэн явжээ. Тэрбээр энэ хугацаанд өнгөрсөн түүхэн явдлыг судлан шинжилж, "Нацагдорж гэдэг нь санскрит үг бөгөөд хөрөг зургийн өмнө тавьдаг таван Очирын нэгийг хэлдэг юм байна” гэж мэдсэн байна.
- Би 1955 онд төрсөн. Тухайн үед Монголын их зохиолч Д.Нацагдоржийн нэр алдар маш их түгж байсан болохоор надад Нацагдорж гэдэг нэр хайрласан гэж ярилаа.
Ордос хотын Эзэн хороо хошуунд өдгөө 6000 гаруй Дархад бий. Тэдний нэг болсон Нацагдоржийг хүмүүс “Нацагаа” гэж дуудсаар “Дорж”-ийг нь орхигдуулсан байна. Хагас зууны турш уламжлалаа өвлөх гэж Дархадууд чармайсаар. Нацагдоржийн хувьд Дархад гэдэг нь нэр төдий биш, харин үүрэг хариуцлага, бас энэ газрын хүмүүсийн амь амьдралынх сонголт гэдгийг мэджээ.
Чингис хааны онгоныг сахигч Дархад хүмүүс бол Чингис хааны орд хөсгийг сахин хамгаалдаг торгон цэрэг "Түмэн Хишигтэн”-ээс үүсэл гаралтай. Түүхэн тэмдэглэлд Чингис хаан: "Өдөр шөнө ялгалгүй орд гэрийг минь сахин хамгаалж, өвч биеийг минь арчилсан” хүмүүс гэжээ. Чингис хаан тэнгэрт хальсны дараа Их Монгол Улсаас эдгээр хүмүүсийн гааль татварыг чөлөөлөн тусгайлан Чингис хааны шүтээнийг тахидаг онцгой эрхтэй дархан алба гүйцэтгэгч - “Дархад” хэмээжээ. Иймээс Чингис хааны ордыг хамгаалагч хүмүүсийг “Ордос” гэж тусгайлан нэрийдсэн гэж олонх эрдэмтэд зөвшөөрдөг байна. Энэ мэтээр Дархад хүмүүс Чингис хааны цагаан орд байгуулагдсан цагаас үе улиран сахиж, Чингис хааны найман цагаан орд болон Чингис хааны хар сүлд зэрэг шүтээнийг сахин хамгаалах, тахих ажлыг найман зуун буюу 892 жилийн турш гүйцэтгэсээр иржээ.

- Дархад хүмүүсийн хүүхдүүд нь мөн Дархад болдог. Энэ ёс эртнээс тогтсон. Би ч ингэж Дархад нэрээ өвлөж авсан ухаантай гэж Нацагдорж ярилаа.
Чингис хааны онгоныг өмнө нь "Ерөнхий шүтээн", "Хамгийн мөнх найман цагаан гэр", "Хамаг Монголын шүтээн", "Найман цагаан орд", "Найман цагаан гэр" гэх буюу ерөнхийд нь "Найман цагаан орд шүтээн" мэтчилэн нэрлэж байсан юм байна. 1954 онд шинэ ордон байгуулагдсан баярын ёслол дээр Улаанхүү тэргүүлэгч "Чингис хааны онгон" гэсэн бичээс таталснаар "Чингис хааны онгон" хэмээн нэрлэгдэн өнөөг хүрчээ.
Харин энэ хооронд Эзэн хороо хошуу нь Ордос хотынхоо хамгийн ядуу хүндрэлтэй хошуу байсныг дурдах ёстой. Дархадууд ер нь эртнээсээ бүх монгол орноор тойрон явж, Чингис хааны мөнх зулыг гэрэлтүүлж, алтан ургийн хаад ноёдод Чингисийн тайлга, хөрөг зургийг үзүүлж хүмүүст тахиулдаг. Тэр ажлаа зохион байгуулахын зэрэгцээ хүмүүсээс хонь үхэр авч амьдралаа залгуулдаг байлаа. Ийнхүү Дархад хүмүүс эртнээсээ тайлга тахилгатай тун завгүй явсан болохоор "Дархадын дунд баян үгүй” гэдэг ардын хэллэг гарав. Нацагдоржийн хувьд мөн тийм байсан бөгөөд 1972 онд Хөххот үндэстний дээд сургуулийн орчуулагчийн ангид элсэн анх дэлгүүрээс гутал авч өмссөн байна.
- Биднийг бага байхад шаахай гутал худалдан авч өмсөнө гэдэг тэр холын санаа. Манай ээж бөс шаахай оёод л, түүнийг нь өмсөөд явдаг байлаа гэж Нацагдорж эргэцүүлнэ.

“Соёлын их хувьсгал” ид болж байхад Дархадууд том хохиролд учран, эртний бичиг материалаас тайлга тахилгын хэрэгслүүд хүртэл маш олныг гээж орхигдуулсан билээ. Харин тухайн үед 10 гаруй настай байсан Нацагдорж юу болж байгааг ойлгож чадаагүй байлаа. Нацагдорж оюутны амьдралаа дүүргээд Дархадуудынхаа тухай бичиг материал цуглуулах гэхэд үгүй болжээ. Энэ нь Нацагдоржийн насан туршийн харамсал болж үлджээ.
Энэ хугацаанд Дархадын уламжлалт ёс тасарсан байна. Иймээс л Дархад айлуудыг тариан дээр ажиллуулж байсан бөгөөд үүний дунд Нацагдоржийн ээж аав ч багтаж байв. Тухайн үед Нацагдорж 10-аад настай байсан. Ээж аав нь шөнө дөл болтол ажиллаж тарианаасаа гэртээ ирнэ.
- Манай Ордос эрт үеэс тариа тарьж байгаагүй болохоор хүмүүс бүгд тариа тарьж чадахгүй , хураалт муу байсан гэж Нацагдорж ярив.
Гэхдээ тийм нөхцөл байдалд ч зарим Дархадууд Чингис хааны мөнх зулыг гэртээ нууж асаадаг байсан буюу аль эсвэл эртний бичгийг газарт булж хадгалсан зэрэг домог шиг яриаг Нацагдорж сонсож байсан аж. Ингэж байтал 1978 он болж, Дархадын ёс сэргэв.
Нацагдорж ч тэр үед сургуулиа дүүргэн Ордосын Өдрийн сонины хороонд сэтгүүлэгчийн алба хаах болжээ. Энэ хооронд “Дархад” гэдэг үгний утга учрыг ойлгон, үүрэг хариуцлагаа умарталгүй Дархадын ёсоор явж, үр хойчдоо өвлөж уламжлан явсныг хэлээд баршгүй.
Дархадууд эртнээсээ таван зуун үеэрээ Чингис хааны шүтээнийг сахиж хамгаалах үүргийг хүлээсэн. Энэхүү хугацаанд зарим Дархад цаг үеийг дагаад удам тасарсан жишээ ч бий. Тиймээс Дархадууд удам тасрах, голомт залгамжгүй болохоос маш их хичээн цээрлэдэг.
- Одоог болтол манай Дархад хол газраас бэр буулгахыг эрхэмлэдэг. Манай Дархадын ёс цээрийг ярих юм бол гурван шөнө гурван өдөр яриад барахгүй гэж байв.
Ордосын өдрийн сонинд бүтэн 24 жил ажиллаад байхад нь 1997 онд Чингис хааны онгоны судалгааны газар байгуулагдав. "Судалгааны газарт монголоороо бичиж найруулах чадвартай Дархадыг авах хэрэгтэй” гэж хүмүүс тухайн үед санал нэгдэж Нацагдорж судалгааны газарт ажлаа шилжүүлжээ.
Нацагдорж тэнд Чингис хааны тайлга тахилга, түүх соёлын тухай маш олон бичиг материалыг уншжээ. Түүний үгээр дүгнэвэл: “Ёстой дахин соён гэгээрч байжээ". Ингээд л Дархадынхаа тухай ойлгох тусам эмээн хүндэтгэх, бишрэн бахархах сэтгэл төрж “Шинээр ариутган тунгаасан Чингис хааны алтан бичиг”, “Чингис хааны тахилгын соёл” зэрэг олон түүх соёлын номыг найруулан зохиосон байна. Тэрээр 2004 онд Чингис хааны онгоны хамааралтын зөвлөлд ажиллаж, орлогч даргын ажлыг гүйцэтгэсэн байна. Нацагдорж тэтгэвэрт гарсан ч амрахыг бодохгүй, харин Чингис хааны онгонд айлчлан ирсэн сэтгүүлчдийг хүлээн авах хөтөч тайлбарлагчийн ажлыг хийж яваа юм байна.
- Хэлэхээс харин манай Эзэн хороо хошуу чинь их баян тансаг болсон. Хүн ардын үйлдвэрлэлийн өртөг нь Хонконгоос давсан гэж сонслоо. Сүүлийн жилүүдэд энд Монгол Улсаас гадна бусад үндэстний ахан дүүс ч ирж Чингисийн их тахилгад оролцох болсон. Үүгээр дамжуулж тэнгэр газраа дээдлэн, үндэсний эв нэгдлээ нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах ухамсар ч дагалдан хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэж байлаа.
