solongonews
Муу-Усны “Алтан гарди”
2017-09-15 21:10
Муу-Усны “Алтан гарди”

32 жилийн хугацаанд 46 666.6 га талбай элсэрхэг газар ногоон бүрд боллоо. 32 жилийн зүтгэлээр Муу-Усны элсэрхэг газар ногоон өнгөтэй вант улс боллоо. Энэ ямар учиртай вэ гэвэл Муу-Усын “Алтан гарди” гэх Инь Юйжэний элстэй тэмцсэн нэгэн эрэлхэг үйл хэрэг билээ.

Түүний уриалгаар орчин тойрны олон түмэн элсэнд идэвхтэйгээр мод тарьж ойжуулав. Одоо зөвхөн Үүшин хошуу гэхэд 200 га талбайг ойжуулалтын том өрх 246 хүрчээ. Тухайн газар орны ой шугуйн бүрхцийн хэмжээ арван жилийн өмнө 32 хувьд байсан бол одоо 70 хувьд хүрч, ургамлын бүрхцийн хэмжээ ч 45 хувь байснаа 85 хувь болж дээшлэн, цөлжилтийг сааруулах ажилд нөлөө үзүүлсэн байна. 

Ин Юйжэнь Хятад улсын хөдөлмөрийн жишээч, Хятад улсын “3·8”-ын ногоон өнгөт шагнал”, “Хятад улсын арван содон эмэгтэй” зэрэг шагналыг хүртэж, НҮБ-ын 2005 оны дэлхийн мянган эмэгтэйн нобелийн эв найрамдлын шагнал олгох хурлын үеэр “Хятад улсын омогшил, дэлхийн иргэн”-ээр тодорсон юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл