solongonews
Улаанмөчирийн үзэл санааг дэлгэрүүлж, цаг үеийн шинэ хуудсыг нээнэ
2018-11-21 15:11
Улаанмөчирийн үзэл санааг дэлгэрүүлж, цаг үеийн шинэ хуудсыг нээнэ

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Суртал Ухуулгын Алба, ӨМӨЗО-ы Соёл Жуулчлалын Танхим, Өвөр Монголын Хэвлэлийн Групп хамтран зохион байгуулсан “Улаанмөчирийн үзэл санааг дэлгэрүүлж, цаг үеийн шинэ хуудсыг нээнэ“ сэдэвт “Гал улаан сараалан” гэх номыг бэлэглэх арга хэмжээ 11-р сарын 21-ний үдээс өмнө 09:00 цагт Өвөр Монголын Номын санд боллоо.

Энэ удаагийн арга хэмжээнд ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Суртал Ухуулгын Албаны орлогч дарга Жөү Чүньже, ӨМӨЗО-ы Соёл Жуулчлалын Танхимын орлогч дарга Ли Шяочиү, Өвөр Монголын Хэвлэлийн Группийн ХХК-ын Намын хорооны нарийн бичгийн дарга Шуан Лүн, Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны Намын хорооны нарийн бичгийн дарга Журамт, Өвөр Монголын Үндэсний Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн Шууд Харьяа Улаанмөчирийн дарга Насан зэрэг дарга удирдлагууд хүрэлцэн ирж оролцсон байна.

Дарга Ши Жиньпин 2017 оны 11-р сарын 21-ний өдөр Сөнид баруун хошууны Улаанмөчирийн гишүүдэд захидлын хариу илгээж, утга урлагийн ажилтнуудыг хөдөө орон нутгийн иргэдэд үйлчлэхийг дэмжин урамшуулсан байна. Улаанмөчирийг сурталчлан, Улаанмөчирийн үзэл санааг дэлгэрүүлэхийн төлөө Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо Улаанмөчирөөр сэдэвлэж цуврал номыг төсөвлөн гаргаснаас өнөөдөр “Гал улаан сараалан” гэх номыг хандивлах арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү номыг Хятад улсын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Улаанхад хотын Зохиолчдын эвлэлийн дад тэргүүлэгч Лиү Юйчюнь бичсэн юм. Тэрээр 15 жил Улаанмөчирийн гишүүн байсан ахмад зохиолч бөгөөд таван жилийн хугацаанд энэхүү номыг бичсэн байна. Онгонууд хошууны Улаанмөчир, Улаанхад хотын Улаанмөчирийн гишүүдийн түүхээс сэдэвлэж, Улаанмөчирийн гишүүд ард иргэдэд баяр бахдал, соёлыг уламжлан, үнэнч үйлчилгээ үзүүлсэн үлгэр түүхийг энэхүү номд өгүүлжээ. 

Дараагийн алхамд Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо “Улаанмөчирийн аян зам” зэрэг үргэлжилсэн сэдэвтэй олон номыг хэвлүүлэн, Улаанмөчирийн 61 жилийн ололт амжилт, туршлага, зориг санааг ард олонд танилцуулах юм.

Зохиогч: Saraa
Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл