solongonews
Өвөр Монголын түүхэн дэх энэ өдөр
2017-07-10 22:20
Өвөр Монголын түүхэн дэх энэ өдөр-7 дугаар сарын 10-ны өдөр

2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Элс манх, шинжлэх ухаан мэргэжил, шинэ аж ахуй” гэх гол сэдэвтэй III  удаагийн хөвчийн олон улсын элс манхны форум Өвөр Монголын Ордос хотын хөвчийн элсэн цөл дэх Дуут нуурт өндөрлөжээ. Хэдэн арван улс орон, 10 гаруй олон улсын зохион байгуулалтаас хүрэлцэн ирсэн албаны хүмүүс, мэргэжилтэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид гээд нийт 500 гаруй хүн форумд оролцов.

2007 онд элсжиж тачирдахаас сэргийлэх ба элсэн цөлийн бохирдолгүй аж ахуйн хөгжлийн туршлагын солилцоо хийх, мэргэжлийг улируулах, ололт амжилтыг дэлгэн харуулах ба төслийн хамтын ажиллагаа явуулах дээд хэмжээний тавцанг байгуулах зорилгоор тухайн үед Хятад улсын УТЗЗ-ний дэд тэргүүлэгч, Хятадын төвийн нэгдмэл фронтын хэлтсийн дарга асан Лю Яньдүний санаачилгаар Хятад улсын нэгдмэл фронт, Хятад улсын УТЗЗ-ний Хүн ам, нөөц, байгаль орчны зөвлөл, Шинжлэх ухаан техник мэргэжлийн яам, Хөдөө аж ахуйн яам, Улсын ой шугуйн товчоо, Улсын аялал жуулчлалын товчоо, Хятад улсын үйлдвэр худалдааны холбоо, Хятад улсын инженерийн академи, Хятад улсын шинжлэх ухаан мэргэжлийн академи зэрэг есөн яам зөвлөл ӨМӨЗО-ны Засгийн газартай хамтдаа хөвчийн олон улсын элс манхны форумыг цогцлон, хурлын газрыг Ордос хотын хөвчийн элсэн цөлийн Дуут нуурт зохион байгуулахаар хэлэлцэн тохирсон байна.

Хөвчийн олон улсын элс манхны форумыг хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулж, 2007 оноос 2015 он болтол 5 удаа зохион байгуулж, Хятад улсын элсжиж тачирдахаас сэргийлэн зассан ба экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын талаарх лут их ололт амжилтыг бүрэн харуулж, тэрчлэн дэлхийн цорын ганц элсжиж тачирдахаас сэргийлэн засах ба бохирдолгүй аж ахуйн хөгжлийг ахиулахаар чармайж байгаа олон улсын чанартай форум болно. 2014 оны 2 дугаар сард Хятад улсын Засгийн газраас уг форумыг төрийн байгууламжийн чанартай том хэлбэрийн олон улсын форумаар зөвшөөрсөн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл