solongonews
Өвөр Монголын түүхэн дэх өнөөдөр
2017-06-26 23:04
Өвөр Монголын түүхэн дэх өнөөдөр

2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлөөс Ордос хотын Хия багш дүүрэг байгуулахыг албан ёсоор зөвшөөрөв. Ийнхүү ӨМӨЗО-ны шяний зэрэглэлийн засаг захиргааны байгууламж 102 байснаас 103 болов.

Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Ордос хотын Дүншэн дүүргийн Хия багш гудамж, Чин Чүнь Шань гудамж, Бинь Хэ гудамжийг Хия багш дүүрэгт хамруулжээ.

Ордос хотын “том аж үйлдвэр, бага хот суурин”-гийн хөгжлийн зөрчлийг шийдэж, хотын дүр төрхийг “дан ганц төв”-өөс “бүлэглэсэн шинж” болгон өөрчлөлт хөгжлийн чиглэлд зохицуулж, Хия багш шинэ дүүрэг болон Дүншэн дүүрэг, Эзэн хороо хошууны Алтанширээт суурингийн бүтээн байгуулалт өөрчлөлт хөгжлийг нэгдсэн байдлаар төлөвлөж, аж үйлдвэржилт болон хот суурин харилцан дэмжих шинэ хот дүүргийн бүтээн байгуулалтыг биелүүлэхийн төлөө Хия багш шинэ дүүргийг байгуулсан юм.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл