solongonews
Сүүн цацалтай И Ли
2017-06-04 18:35
“Өвөр Монгол • 70 жил” хамтарсан сурвалжилгын үйл ажиллагааны хоёр дахь өдрийн эхний өртөө болох И Ли группээр зочиллоо.

И Ли групп нь Хятад улсын сүүн бүтээгдэхүүний аж ахуйн тэргүүлэгч нэгжийн нэг төдийгүй 2016 оны нийт орлого нь 60.6 тэрбум юаньд хүрчээ. Мөн дэлхийн сүүн бүтээгдэхүүний салбарт наймдугаар байранд жагссан Азийн цорын ганц аж ахуйн нэгж болно.
Тус групп нь одоогийн байдлаар 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг бол Хятадын 600 гаруй хотод 5 сая гаруй борлуулалтын цэгтэй аж. Бүтээгдэхүүн нь сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа зайрмаг гэсэн төрлөөр голлодог. Эдгээр бүтээгдэхүүнээс зайрмаг нь үйлдвэрлэл болон борлуулалтаараа Хятад улсын хэмжээнд 20 гаруй жил тэргүүлж байна. Хуурай сүү, тарагны үйлдвэрлэлээрээ салбартаа мөн тэргүүлсээр иржээ.
Хүн төрөлхтний эрүүл энхийн төлөө зүтгэдэг И Ли групп нь дэлхийн улс орон луу хараагаа тэлж, Нидерланд, Шинэ-Зеланд, Итали, Англи, Америк зэрэг улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Ийнхүү бид сүүн цацлаар үдүүлэн мордож, дараагийн өртөө зүг чиглэлээ.

Зохиогч: Б.Туяа, Б.Хурц
Найруулагч: Б.ТУЯА, Б.ХУРЦАА
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл