Өргөндалай малчин хүн. 1968 онд Хөвчийн элсний гүнд орших Ордос хотын Хангин хошууны Баян-Ус суурингийн Дугараг багт төржээ.

1996 оны эцсээр Өргөндалайн элсний амьдрал эхэлж билээ. Эхний хоёр жилд тэрээр хэчнээн үйл тамаа барж, хэчнээн нулимс урсгасныг хэн хүнгүй мэдэх аж. 1998 онд тэрээр элсийг туулсан засмал замын дагуу манхан бургасаар элсийг тогтворжуулсан туршлагыг үндэслэн, нялх модоор элсийг тогтворжуулаад санаснаас илүү амжилтад хүрсэн билээ. Тиймээс тэрээр хагас жилийн шаргуу тэмцлээр 200 га талбай шар элсийг тогтворжуулснаас хэсэг хэсэг ногоон мод соёолон ургасан байна. Зохиомол аргаар буюу хүний хүчээр ойжуулах хийгээд байгалийн нөхөн сэргэлтээр дамжаад түүний нутаг бэлчээр аажмаар ногоон өнгөөр бүрхэгдэн хучигдсан юм. Одоогийн байдлаар тэрээр 6666.66 га талбай манхыг ойжуулжээ.
