
Монгол Улсын Өмнөговь аймгийн сэтгүүлчийн багийн Өвөр Монголын Баяннуур хот дахь сурвалжлан мэдээлэх үйл ажиллагаа 06 дугаар сарын 30-ны өдөр өндөрлөсөн байна.
Хятад, Монгол хоёр орны диполамт харилцаа байгуулсны 70 жилийн ой, Баяннуур хот болон Өмнөговь аймгийн нөхөрсөг харилцаа байгуулсан 30 жилийн ойг тэмдэглэж, Баяннуур хот нь Өмнөговь аймгийн сэтгүүлчийг урин Баяннуур хотод 10 өдрийн хугацаатай сурвалжлан мэдээлэх арга хэмжээг зохион байгуулсан байна.

16 хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын сэтгүүлчдийн баг “Хөдөө аж ахуйн сурвалжилгын баг”, “Соёл аялал жуулчлал, ардын амьдрал, боловсролын сурвалжилга”, “Хил алсалсан цахим худалдааны үйлсийн сурвалжилгын баг” гэсэн гурван баг хувааж, Урадын өмнөд хошуу, Урадын дунд хошуу, Урадын хойд хошуу, Үчуань шянь, Линьхэ дүүрэг, Хангин хойд хошуу зэрэг бүс нутгуудад хүрч, Баяннуур хотын эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын хөгжил хувирал, соёл аялал жуулчлал, цахим худалдааны салбарын тухай сурвалжилсан байна.
