solongonews
Монгол анагаах ухааны судлаачдын лекц болон эрдэм шинжилгээний уулзалт Улаанбаатар хотод боллоо
2018-09-06 22:39
 “Хятад Улсыг Танин Мэдэх”•Хятад улсын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нэг болох Монгол анагаах ухааны судлаачдын лекц болон эрдэм шинжилгээний уулзалт 09-р сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Чингис зочид буудалд зохион байгуулагджээ.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны  тэнхимийн захирал Балдандугар хуралд оролцож үг хэлсэн байна. Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны Сүхээ, Сумъяа зэрэг монгол эм эмнэлгийн 8 судлаач мэргэжилтэн болон Монгол Улсын 21 аймгийн уламжлалт анагаах ухааны 56 мэргэжилтэн, мал аж ахуйн орны эрүүл мэндийн ажилтнууд уулзалтад оролцсон байна.
Балдандугар: - Сүүлийн жилүүдэд Монгол Улс Өвөр Монголын эрүүл мэндийн салбарт харилцан айлчилж, эм эмнэлэг, сургалт, судалгаа зэрэг талд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, амжилтад хүрсэн. Өвөр Монголын мэргэжилтнүүдийн лекц болон эм эмнэлгийн үйлчилгээнд маш их баярлаж байна гэлээ.
Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо байгуулагдсанаас хойш Монгол Улсаас нөхөрсөг айлчлалаар ирсэн баг хамт олны тоо 500 гаруйд хүрсэн бол Монгол Улсын 180 мянган өвчтөнийг хүлээн авч эм эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн эмчилгээ оношилгооны үйл ажиллагааг 17 удаа зохион байгуулсан бөгөөд 30 мянган хүн хамрагджээ.
Монгол анагаах ухаан, монгол эм нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрүүл мэндийн онцлог давуу тал болж, өнө олон жилийн түүх, онолын бүрэн бүтэн системтэй болсон. Эм эмнэлгийн нөөц баялаг, нэг цогц эм бэлдмэл хэрэглэх аргыг бүрдүүлсэн бөгөөд шинжлэх ухаанч эм боловсруулах технологитой. Үүнээс гадна байгалийн эмчилгээний шинж чанартай өвөрмөц судалгааны үнэ цэнэ, нээж ашиглах чиг хандлага сайтай. Мөн эм эмнэлгийн эрүүл мэндийн системд орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэж, хүн төрөлхтний эрүүл мэндэд өвөрмөц нөлөө үзүүлж байгаа аж.
        
Тус үйл ажиллагаа нь хоёр орны уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд харилцан суралцаж, туршлага солилцож, монгол анагаах ухааны үйл хэргийг хамтдаа хөгжүүлж, хоёр орны өвчтөнүүдэд сайн чанарын түргэн шуурхай, аюулгүй, үр дүнтэй хялбар үйлчилгээ үзүүлэх, улмаар хоёр орны иргэдийн нөхөрлөлийг зузаатгахад чухал ач холбогдолтой юм.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл