
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дарга Жинь Личюнээр ахлуулсан төлөөлөгчдийн баг Хятад, Монгол, Оросын дэд бүтэц, усны дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар 08-р сарын 24-нөөс 08-р сарын 25-ны хооронд Өвөр Монголын Тунляо хотод айлчиллаа. ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь, Тунляо хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жешян бараа болсон байна.
Хорчин үхэр компани бол Тунляо хотын тэргүүлэгч аж ахуйн нэгж бөгөөд малын тэжээл тарих, үхэр үржүүлэх, үйлдвэрлэх, боловсруулах, агуулах, тээвэрлэлтийг багтаасан иж бүрэн экологийн үйлдвэрлэлийн сүлжээтэй. Жинь Личюь, Бү Шяолинь ба төлөөлөгчдийн баг Хорчин ХХК-ийн тэжээн үржүүлэх баазад ирж, баазын суурь байдал, үйл ажиллагааны горим, үхрийн үүлдэр болон бусад оршин буй асуудалтай танилцсан юм.
