2007 онд мал аж ахуй тариалангийн орны шинэ маягийн хоршсон эмнэлгийн дүрмийг хэрэгжүүлснээс хойш Зүүн Үзэмчин хошуу энэ оны 6 дугаар сарын 25-ны өдөр болтол бүтэн 10 жилийн хугацаанд 34498 малчдад ашиг хүртээсэн байна. Ашиг хүртээхэд зориулсан бүртгэлтэй санхүүжилт 79.75 сая юаньд хүрчээ.

Шилийнгол аймаг 2016 онд мал аж ахуй тариалангийн орны шинэ маягийн хоршсон эмнэлгийн фондыг 276 сая хуримтлуулж, хүн бүрд ногдох дундаж стандарт нь 540 юаньд хүрч, хоршсон эмнэлэгт орсон хэмжээ 97.89 хувьд хүрсэн байна. Мөн “Мал аж ахуй тариалангийн орны шинэ маягийн хоршсон эмнэлгийн аймгийн хэмжээнээс нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх төсөв”-ийг тогтоож, данс эвхмэл байгуулан карт олгож, ядуу хүндрэлтэй иргэдийг мал аж ахуй тариалангийн орны шинэ хэлбэрийн хоршсон эмнэлгийн онцгой нөхөн олговорт хамруулж, адил бус зэрэглэлийн эмчилгээний байгууламжийн тооцоо хийх хамгийн бага хязгаарыг тогтоон хэрэгжүүлжээ.
