
Тунляо хот Өвөр Монголын зүүн хэсэгт байрлаж, Хорчины тал нутгийн дунд хэсэг, Сунгар мөрөн, Нун мөрний тал газрын баруун хэсэгт оршдог бол нийт талбай нь 60 мянган шоо дөрвөлжин километр аж. Үүнд, газар тариалангийн талбай 1.378 сая га талбайд хүрч, жилийн үр тарианы ургац хураалт нэг сая тонныг давж, “Өвөр Монголын үр тарианы сан”, “Улаан чинжүүний хот” зэрэг маш олон нэр хүндийг хүртсэн аж.

Тунляо хотын эрдэнэ шиш, усан тутарга, улаан чинжүү зэргийн ургац хураалт нь ӨМӨЗО-доо тэргүүнд орж байна. 2012-2014 онд тус хот гурван жил дараалан “Хятадын тариалан үйлдвэрлэлийн тэргүүнүү нэгж”-ээр үнэлэгдэж, 2008 оноос газар тариалангийн ургац хураалт нь есөн жил дараалан нэг сая тонныг давжээ.



